Ө.Дүүрэнбаяр нутгийн бөхийг дэвжээн дээр нь цэвэр дарлаа

Сурталчилгаа
Ө.Дүүрэнбаяр нутгийн бөхийг дэвжээн дээр нь цэвэр дарлаа

 

Хоёр өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар  тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар зургаадугаар байранд эрэмбэлэгдэж байна. 

Эрэгтэйчүүдийн +100кг жинг тэргүүлэгч “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальтай Ө.Дүүрэнбаяр А хэсэгт жингээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. Хоёрдугаар тойрогт Австри улсын жүдоч Даниел Аллерсторфертэй барилдан илт илүүрхэн цэвэр ялсан юм. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Ө.Дүүрэнбаяр гуравдугаар тойрогт Бразил улсын жүдоч Иносесио Жонастай барилдан мөн л цэвэр яллаа.

"А" хэсгийн аваргын төлөө Риогийн олимпийн их наадмын мөнгөн медаль, өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт Харасава Хисёшитэй барилдан ялагдаж дагах барилдаан хийхсэн юм. Дагах барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Жоханнес Фрейг нутаг дээр нь цэвэр дарлаа. Ө.Дүүрэнбаярын хувьд Герман тамирчинтай барилдаж буй тул заал танхимын уур амьсгал, шүүгчийн дарамт байсан нь мэдээж хэрэг. Гэвч тэрээр цаг дуусахаас өмнө тун сайхан даацтай мэх, мэхийн төгсгөлийг төгс гүйцэтгэж даралтаар цэвэр яллаа. Ийнхүү Ө.Дүүрэнбаяр өнөө шөнө хүрэл медалийн төлөө Японы Огава Юсейтэй барилдах эрхтэй боллоо.

Ө.Дүүрэнбаяр Германы Жоханнес Фрейг цэвэр ялсан барилдааны бичлэгийг толилуулж байна.

Шөнөө 00:00 цагаас медалийн төлөөх барилдааныг www.livetv.mn/sport сайт шууд дамжуулан үзүүлэх ба Ө.Дүүрэнбаярынхаа хүрэл медалийн төлөөх барилдааныг хамтдаа үзэж сонирхоцгооё.   


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0