Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн хоёр өдрийн турш тун өрсөлдөндөөнтэй барилдаануудаар дүүрэн байлаа.
Хоёр өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар тэмцээнд оролцогч 93 орноос медалийн чанараар зургаадугаар байранд эрэмбэлэгдэж байна.
www.livetv.mn/sport их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлж байгаа ба монгол бөхчүүдээ дэвжээнд гарах бүрд нь тамирчныхаа талаар болон өрсөлдөгчийнх нь талаарх мэдээллийн хамт шуурхай мэдээлж байгаа билээ.
Эрэгтэйчүүдийн +100кг жинг тэргүүлэгч “Алдар” спорт хороо, “SPS” телевизийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальтай Ө.Дүүрэнбаяр А хэсэгт жингээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. Хоёрдугаар тойрогт Австри улсын жүдоч Даниел Аллерсторфертэй барилдан төвөггүйхэн цэвэр яллаа. Өмнө нь хоёр жүдоч хоорондоо гурван удаа учраа тааран барилдахад хоёрт нь Ө.Дүүрэнбаяр өрсөлдөгчөө буулган аваад байсан бол дөнгөж сая гурав дахь удаагаа цэвэр яллаа.
Ө.Дүүрэнбаяр Австри жүдочийг цэвэр ялсан барилдааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү.