Токио 2020 олимпийн Монголын анхны эрхийг Таеквондочид авлаа
Токио 2020 олимпийн Монголын анхны эрхийг Таеквондочид авлаа

Сурталчилгаа
Токио 2020 олимпийн Монголын анхны эрхийг Таеквондочид авлаа

 

Энэ сарын 5-6 өдрүүдэд Турк улсын Анаталия хотноо Пара Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Уг ДАШТ-д медаль хүртсэн тамирчид Токио-2020 олимпийн наадамд оролцох эрх авах байсан маш чухал тэмцээн юм. 69 орны 400 гаруй тамирчид оролцсоноос энэ жил анх удаа Иордан, Саудын Араб, Сенегал, Словак, Швейцар, Танзань, Уганда зэрэг улсын баг тамирчид ДАШТ-д оролцлоо. 

Пара Таеквондогийн ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид

Токио-2020 олимпийн наадмаас эхлэн Пара Таеквондогийн спорт олимпийн их наадмын албан ёсны төрөл болон орж байгаа ба манай тамирчид ийнхүү Олимпийн их наадамд оролцох эрхээ гардан авлаа. 

Токио 2020 Олимпийн их наадамд оролцох эрхээ авсан тамирчид

Монгол улсын Пара Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин К44 ангилалд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн гурван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ дөрөв дэх удаагийн ДАШТ-дээ алтан медалийг энгэртээ зүүж төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн тэрээр "Токио-2020" паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын анхны эрхийг эх орондоо авч ирлээ. Эмэгтэйчүүдийн к44 ангиллын 49 кг-д дэлхийн аварга Х.Энхтуяа энэ удаагийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж мөн Токио-2020 олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа. 

Тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг үзүүлж буй Монголын таеквондочиддоо баяр хүргэе.

Ганбатын Болор-Эрдэнийн Ази тивийн аваргын финалын тоглолтын бичлэгийг хүргэж байна. (2016 он)

Ганбатын Болор-Эрдэнийн 2014 оны дэлхийн аваргын финалын тоглолтын бичлэгийг хүргэж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. наранцогт

    амжилт отгоо багшдаа баярлаж явдаг шүү шавиар нь бахархаж бн

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0