МУГТ О.Насанбурмаа Олимпийн аваргыг ялж хүрэл медаль хүртлээ

Сурталчилгаа
МУГТ О.Насанбурмаа Олимпийн аваргыг ялж хүрэл медаль хүртлээ

 

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж дууслаа.

Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдааны  бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, “Алтай” констракшн, “Хүч” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаагийн барилдаануудыг түүвэрлэн хүргэж байна. 

МУГТ О.Насанбурмаа шөвгийн наймд эзэн орны бөх Алена Стародубцеватай барилдан 10:6 онооны харьцаагаар яллаа. 

Хагас шигшээд өнгөрсөн залуучуудын олимпийн наадмын 73кг жинд хүрэл медаль хүртсэн Японы Юка Кагамитай учраа тааран 4:1 харьцаагаар ялагдсан юм. 

Хүрэл медалийн төлөө мөн өнгөрсөн залуучуудын олимпийн наадмын 73кг жингийн аварга Кубын Milaimys de la Caridad MARIN POTRILLE-г 5:4-р ялж хүрэл медаль хүртлээ.

Энэхүү хүрэл медаль нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн зургаа дахь медаль боллоо. О.Насанбурмаа 2013 онд алт, 2015, 2017 онд мөнгө, 2011, 2018, 2019 онд хүрэл медаль хүртээд байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0