А.БАТЦЭЦЭГ ГУРВАН ӨӨР ЖИНД ДӨРӨВ ДЭХ МЕДАЛИА ЗҮҮЛЭЭ
А.БАТЦЭЦЭГ ГУРВАН ӨӨР ЖИНД ДӨРӨВ ДЭХ МЕДАЛИА ЗҮҮЛЭЭ

Сурталчилгаа
А.БАТЦЭЦЭГ ГУРВАН ӨӨР ЖИНД ДӨРӨВ ДЭХ МЕДАЛИА ЗҮҮЛЭЭ

 

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж дууслаа.

Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдааны  бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий алт, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэгийн барилдаануудыг түүвэрлэн хүргэж байна. 

Эмэгтэйчүүдийн 59кг жингийн бөхчүүд тойргоор хоорондоо барилдсан ба А.Батцэцэг эхний учраа болох Узбекистаны Нигора Бакироваг цэвэр яллаа. 

А.Батцэцэг хоёр дахь барилдаанаа эзэн орны бөх Светлана Липатоватай барилдан 9:3-аар ялагдсан юм.

Хамгийн сүүлийн барилдаандаа ОХУ-ын Зелфира Садраддиноваг 7:4-өөр ялснаар Красноярскын алтан гран пригээс дөрөв дэх медалиа хүртэв. Тэрбээр Красноярскт гурван өөр жинд (2014 онд 53 кг-д хүрэл, 2015 онд 55 кг-д мөнгө, 2017 онд 55 кг-д хүрэл, 2019 онд 59 кг-д хүрэл медаль хүртсэн) медаль хүртлээ.  


 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0