Эрэгтэйчүүдийн 65кг жинд Монгол хөвгүүд медалийн төлөө хоорондоо таарав
Эрэгтэйчүүдийн 65кг жинд Монгол хөвгүүд медалийн төлөө хоорондоо таарав

Сурталчилгаа
Эрэгтэйчүүдийн 65кг жинд Монгол хөвгүүд медалийн төлөө хоорондоо таарав

 

Манай сайт чөлөөт бөхийн “Красноярск-2019” Гранпри тэмцээнд медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа эрэгтэйчүүдийн -65кг жинд барилдсан бөхчүүдийнхээ бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна. Энэ жинд манай 3 бөх буюу Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Т.Тулга нар барилдсан юм.

Манайхнаас хамгийн эхний барилдааныг өсвөр үеийн Азийн аварга, “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга БНХАУ-ын Зенгуан Тиантай барилдан 6:0-оор яллаа. 

Харин манай хоёр бөх эхлээд шууд хоорондоо оноолт таарлаа. Азийн АШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Батсайханы Нэмэхбаяр нар хоорондоо учраа тааран барилдлаа. 

Шөвгийн 8-д ОУХМ Т.Тулга Туркын Ценгизхан Эрдогантай барилдан манай бөх 12:6-аар ялж цааш барилдах эрхтэй боллоо. 

ОУХМ Батчулууны Батмагнай ОХУ-ын Начын Куулартай барилдан 11:9 харьцаагаар ялагдал хүлээлээ. 

Б.Батмагнайг ялсан ОХУ-ын Начын Куулар финалд үлдсэн тул манай бөх дагах барилдаанд Румыны Иван Гайдеатай барилдан 5:0-оор ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд монголын хоёр тамирчин хоорондоо хүч үзэв. Азийн АШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай, өсвөр үеийн Азийн аварга, “Хүч” спорт хороо, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга нар хоорондоо барилдсан юм. Ингээд хоорондоо медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд насаар ах, туршлагаар илүү Б.Батмагнай 4:2-оор ялав. Б.Батмагнай өнгөрсөн жил тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол энэ удаа алдаагаа засч, шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0