Монголыг улстөрчид биш Спортын залуус ялуулж байна

Сурталчилгаа
Монголыг улстөрчид биш Спортын залуус ялуулж байна

 

Өнгөрсөн долоо хоногт Монголчууд бид эрэлхэг хүчирхэг охид, хөвгүүдээрээ бахдаж, омогшиж өнгөрүүллээ. Зөвхөн дөрвөн уулынхаа дунд бид омогших биш дэлхий даяар Монголыг маань, Монгол тамирчдыг маань бахдаж өнгөрүүлсэн гэхэд болно. Эх орноороо бахархах, омогших боломж олгосон тамирчдадаа баярласнаа илэрхийлээд тамирчдынхаа оргил мөчүүдийг тоймлон хүргэж байна.

Нэг ч ялагдаагүй омголон аварга "King Tug" 

Алсын америкт Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан босоо аварга Н.Төгсцогт маань 11 дэх тулаанаа хийж мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аваргын бүсийг илүүрхэж авсан. Манай сайт энэхүү тулааныг та бүхэндээ шууд дамжуулан үзүүлсэн билээ. Дэлгэрэнгүй мэдээг уншихыг хүсвэл энд дарна уу.

Н.Төгсцогт - К.Маррейро нарын тулааны тойм бичлэгийг хүргэж байна. 

 

Дэлхийн хүчтэнүүдийг өвдөг сөхрүүлсэн Монгол охид 

ОХУ-д чөлөөт бөхийн "Бага дэлхийн аварга" Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээнд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга боллоо. С.Батцэцгийн тойргийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Түүний алтан медалийн төлөөх барилдааныг хүргэж байна. 

 Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ийн алт, мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ийн хүрэл, залуучуудын ДАШТ-ийн алт, өсвөр үеийн ДАШТ-ийн хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа мөн эгшиглүүлэв. С.Цэрэнчимэдийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

 

Японы сумо бөхийн дэвжээг дахин нэг монгол хүү эзэгнэлээ

Арлын Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ Монгол аваргууд маань ноёрхоод удаж байна. Энэ удаад бас нэгэн Монгол хүчтэн болох Б.Мөнх-Оргил 13 давж түрүүллээ. 15 жил сумо бөхөөр хичээллэж, Макүүчи зиндаанд арав гаруй жил амжилттай барилдаж, нэг ч башё өнжиж үзээгүй цөөхөн сумочийн нэг бол Секиваке Тамаваши Б.Мөнх-Оргил юм. Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд өөрийн харьяалагдаж буй Катаонами дэвжээнээс 48 жилийн дараа түрүү бөхөөр тодроод байна. Түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншихыг хүсвэл энд дарна уу.   

"Монгол ялна" гэж улс төрчид бус тамирчид маань, тамирчдаа дэмжсэн Монголчууд маань хэлвэл зохино


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0