15 жил сумо бөхөөр хичээллэж, Макүүчи зиндаанд арав гаруй жил амжилттай барилдаж, нэг ч башё өнжиж үзээгүй цөөхөн сумочийн нэг бол Секиваке Тамаваши Б.Мөнх-Оргил юм. Өнөөдөр тэрээр 34 настай ч ид ирэн дээрээ барилдаж байгаа залуу бөхчүүдээс илүү байгаагаа харуулж хацү башёд түрүүллээ.
Тэрээр Японы Хэйсэй тооллын сүүлийн хацү башёд түрүүлснээр эзэн хааны цомыг анх удаа хүртэж байгаа нь энэ. Тэрээр дэвжээндээ хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн ярилцлагадаа: "Эзэн хааны цом үнэхээр хүнд юм билээ. Мөрөөдөл гэдэг биелдэг зүйл гэдгийг ойлгож авлаа" гэж хэлсэн юм.
34 нас 2 сартайдаа эзэн хааны цом хүртэж байгаа нь хамгийн ахмад настайдаа макүүчи зиндаанд түрүүлсэн бөхчүүдийн жагсаалтад 37 нас 8 сартай аварга болсон нутгийн ах Кёкүтэнхогийн дараа 2-т бичигдлээ. Энэ нь монгол эрчүүдийн хувьд 30 нас гэдэг бол ид хүчтэй байдаг нас гэдгийг харуулж буй хэрэг бизээ. Мөн монгол бөхчүүдээс сумогийн түүхэнд түрүүлсэн 7 дахь бөх болж байгаа юм. Ингээд монголчуудын нийт түрүү 83 боллоо.
Тамавашиг башёд түрүүлсэн тэр өдөр эхнэр нь эмнэлэгт хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бөгөөд Тамавиши "Хамгийн сүүлийн өдөр барилдах өглөөнөө шинээр төрсөн хүүгээ хараад түрүүлэх хэрэгтэй хэмээн өөрийгөө хурцалсан" гэж ярьжээ.
Катаонами дэвжээнээс хамгийн сүүлд 48 жилийн өмнө буюу 1971 онд мэргэжлийн сүмо бөхийн 51 дэх ёкозуна Таманоүми түрүүлж байжээ. Таманоүми аварга зургаан удаа дээд зиндаанд түрүүлж байсан ба 27-хон насандаа зуурдаар нас барсан байдаг.
www.livetv.mn сайтын хамт олны зүгээс Тамаваши Б.Мөнх-Оргилдоо амжилтын дээдийг хүсэн ерөөж байна.
40 hvrsen er duruu darsan at gej zvir bdagdaa boloogvi ushuu ih amjilt hvsii
devjeegee bas bayarluulj dee, Япончууд мундаг шүү, гадны хүн гэлгүй баярлаж байгааг нь хар даа