Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт энэ сарын 27 өглөө тулалдана. Тэрээр мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн төлөө Доминиканы боксчин Клаудио Маррейротой тулалдах юм.
Тулааны өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр хоёр тулаанч нүүр тулсан ба хэн хэн нь ялах дүүрэн эрмэлзэлтэй байгаа нь тодорхой. Харилцан ялах хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд илэрхийлж, итгэлтэй байдлаа харуулж байлаа.
Тэд мөн жингээ үзүүлсэн ба жиндээ амжилттай оржээ.
Энэ өдөр МУГТ Н.Төгсцогт Клаудио Маррейро нар тулалдахаас гадна WBA холбооны аваргын бүсний төлөө америк тулаанчид болох Кэйф Турман болон Жосесито Лопез нар тулалдах юм. Дашрамд сонирхуулахад дэлхийн аварга Кэйф Турманы хувьд 28 тулаанд орж нэг ч ялагдаагүй байгаа юм.