40 настай домогт Пакьяо Америк эрийг 12 үеийн турш "зодов"

Сурталчилгаа
40 настай домогт Пакьяо Америк эрийг 12 үеийн турш "зодов"

 

Филиппиний домогт боксчин Мэнни Пакьяо 40 насны босгон дээрээ мэргэжлийн боксын 70 дахь тулаанаа хийж 61 дэх ялалт байгууллаа. 

Мэнни Пакьяо - Адриен Бронер харьцуулсан үзүүлэлт

Харин түүний өрсөлдөгч 36 тулаан хийж 33 ялсан үзүүлэлттэй АНУ-ын хүчирхэг боксчин Адриен Бронер байлаа. Америк боксчны хувьд энэ жил 29 настай бол Филиппин сенатын гишүүний хувьд 40 настай гэхээр хоорондын насны зөрүү нэлээдгүй их байсан юм. 

Мэнни Пакьяо - Адриен Бронер

Нийт 12 үе тулалдсан тулаанд Мэнни Пакьяо бүх үеүдийн турш илүүрхэн тоглож байлаа. Тулааныг дэнсэлсэн 3 шүүгч санал нэгтэйгээр Мэнни Пакьяог ялсныг зарласан юм. 

Тулаанд шүүгчдийн өгсөн үнэлгээ

Пакьяогийн хувьд мэргэжлийн боксын 8 өөр жингийн бүсийг өөрийн болгож байсан цорын ганц боксчин юм. Тэрээр дахин хэдэн ч тулаанд ороход бэлэн байгаагаа энэхүү тулаанаараа нотлон харууллаа. Пакьяогийн тулааныг үзэхээр ирсэн 13 мянга гаруй үзэгчид дунд түүний мөнхийн өрсөлдөгч асан Флойд Мейвийдер хүртэл байсан юм. Тулааны дараа сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа "Хэрэв Мэйвийдер зодог тайлаагүй байсан бол би түүнийг тулаанд дуудах байлаа" гэсэн байна.

Ингээд домогт боксчин Мэнни Пакьяо - Адриен Бронер нарын тулааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0