Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт энэ сарын 27 өдөр тулалдах тов гарсан байгаа билээ. Бид өмнө нь энэхүү тулааны талаар болон түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Маррерогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байсан билээ. Мэдээллийг энд дарж үзнэ үү.
Энэ тулааныг Монголчууд төдийгүй дэлхий нийт хүсэн хүлээж байна. Чухам яагаад олны анхаарлын төвд ороод байгаа шалтгаан нь тэд хоёулаа маш хүчтэй тулаанчид. Н.Төгсцогт өөрийн цахим хуудаснаа дөнгөж тулааны гэрээ хийсэн даруйдаа дараах мэдэгдлийг гаргаад байсан юм. “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” хэмээн хэлсэн байна.
Тэрээр өөрийн тулаанаа ирж үзэхийг Монголчууддаа уриаллаа.