МУГТ Н.Төгсцогт тулалдахад 15 хоног үлдлээ

ӨДӨР ТУТАМ

ONLINE TV

Шинэ мэдээ

МУ CONTENT

НИЙТЛЭЛЧДИЙН БУЛАН

Спорт

МУГТ Н.Төгсцогт тулалдахад 15 хоног үлдлээ

 

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт энэ сарын 27 өдөр тулалдах тов гарсан байгаа билээ. Бид өмнө нь энэхүү тулааны талаар болон түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Маррерогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байсан билээ. Мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Өнөөдөр МУГТ Н.Төгсцогтын дасгалжуулагч эрхэмийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Жое Гуссен гэж хэн бэ?

Н.Төгсцогтын дасгалжуулагчаар ажиллаж буй Жое Гуссен бол мэргэжлийн бокст өндөр нэр хүндтэй дасгалжуулагчдын нэг юм. Хэдийгээр Жое Гуссен өөрөө мэргэжлийн боксчин байгаагүй ч тамирчдын бэлтгэл хангах тал дээр мэргэшсэн нэгэн. Жое Гуссен манай Н.Төгсцогтын тулааныг үзээд домогт Мэнни Пакьяотой зүйрлэж сайн дасгалжуулж бэлдвэл тэр хэмжээний тамирчин болох магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байдаг. 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхэн үед Монгол улсаас мэргэжлийн бокст хүч үзэж дэлхийн аварга хэмээх цолыг хоёр ч удаа хүртэж байсан МУГТ Д.Лхагвааг дасгалжуулж байсан хүн Жое Гуссен байдаг. 

Нэгдүгээр сарын 27 өдөр тулалдах манай тамирчны сурталчилгаа цацагдаад эхэлсэн байна. 

 

Санал болгох

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх