Таеквондогийн спорт дэлхий даяар маш хурдтайгаар хөгжиж байгаачлан Монгол улсын таеквондогийн шигшээ багийнхан тамирчид маань дэлхийд амжилтаа дуурсагсаар байна.
Монголын Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид өнгөрөгч 2018 онд олон улсад дараах амжилтуудыг үзүүлжээ.
- Гранд слам буюу дэлхийн шилдэг 12 тамирчин оролцдог тэмцээнд Монгол улсаас анх удаа 2 тамирчин оролцсон. 58кг М.Түмэнбаяр, 68кг П.Тэмүүжин нар.
- Индонези улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн наадмын сорил ОУ тэмцээнд П.Тэмүүжин алтан
медаль, М.Түмэнбаяр, Б.Намуун нар хүрэл медаль тус тус хүртсэн. - Залуучуудын олимпийн эрхийн тэмцээнээс Монгол улсаас анх удаа П.Дүүрэнжаргал шагналт байранд орж олимпийн эрх авсан.
- ААШТ-ээс анх удаа хошой медаль хүртсэн тамирчинтай болсон М.Түмэнбаяр 2016 онд мөнгө,
2018 онд хүрэл медаль тус тус хүртсэн. - БНСУ-д зохиогдсон Оюутны ДАШТ-д М.Түмэнбаяр, А.Нацагдорж Алт, Э.Буяншагай
мөнгө, Б.Намуун хүрэл медаль тус тус хүртсэн. - Индонези улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн нааадамд М.Түмэнбаяр, А.Нацагдорж нар шагналт
5-р байр. - Цэргийн ДАШТ-д 58кг М.Түмэнбаяр хүрэл, 68кг П.Тэмүүжин хүрэл медаль тус тус
хүртсэн
2019 онд манай тамирчид Токио 2020 олимпийн наадмын эрхийн тэмцээнүүддээ амжилттай оролцон олимпийн их наадамд оролцох эрхүүдээ авахыг хүсэн ерөөж байна.
Дэлхийн таеквондогийн холбооны 2018 оны тойм бичлэг:
Одоо энэ жил Олимпийн таеквондогийн холбооны амжилт эрс буурах нь тодорхой болсон.
Өчнөөн жил Монголд хөгжчихөөд анх байгуулагдахдаа байсан нэг муухан төвшинөөсөө дээшилж хөгжиж огт чаддаггүй утгагүй спорт шүү энэ таеквэндо, Олитпт орох эрхээ ч авч чадахгүй сданууд