Дэлхийн шилдэг тоглолтууд: EAGLES "Hotel California" 1977
Дэлхийн шилдэг тоглолтууд: EAGLES "Hotel California" 1977

 

Манай сайт эрхэт уншигч, үзэгчдийнхээ амралтанд зориулан үдэш бүр дэлхийн шилдэг амьд тоглолтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Өчигдөр орой та бүхэндээ домогт дуучин, гитарчин Эрик Клаптоны MTV Unplugged тоглолтын талаар мэдээлэл хүргэж, тоглолтын бүрэн бичлэгийг үзүүлсэн билээ. энд дарж үзэх.

Америкийн домогт Eagles хамтлаг:

1971 онд Калифорни мужид анх байгуулагдсан Eagles хамтлаг түүхэнд Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналыг 6 удаа, American Music Awards-д 5 удаа шилдгээр нэрлэгдэж байжээ. Хорьдугаар зууны төгсгөлд гаргасан хоёр цомог болох "Greatest Hits (1971–1975)" болон "Hotel California" цомгууд нь америкт хамгийн олон хувь борлуулагдсан цомгуудаар нэрлэгдэж байсан юм. Мөн Rolling Stones сэтгүүл Eagles хамтлагийг бүх цаг үеийн шилдэг 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэсэн байдаг. Rolling Stones сэтгүүлийн талаар энд дарж уншина уу. Тэд түүхэндээ 150 саяаас дээш хувь цомог борлуулсан цөөхөн хамтлагуудын нэг юм. 

Өнөөдөр та бүхэндээ тэдний 1977-1978 онуудад хийсэн Hotel Calfornia аялан тоглолтыг толилуулах гэж байна. Хоёр жилийн хугацаанд нийт 75 удаа уг тоглолтыг тавьсан байдаг. 

Тэд тухайн үеийн аялан тоглолтынхоо талаар дурсан ярихдаа "Бид ямар ч амралтгүйгээр аялан тоглож байлаа" хэмээн дурсан ярьсан байдаг. Үнэхээр тэд тоглолтоос тоглолтын хооронд явж очсон газар бүртээ үзэгчээр дүүрэн байдаг байлаа. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл