Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №500
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №500

 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

Одоогоос 50 жилийн тэртээ Америкийн "Rolling Stone" сэтгүүл анх 1967 онд гарч байжээ. Анх гарч эхэлсэн цагаасаа хөгжмийн ертөнцийн мэдээ, мэдээллээр дагнаж өдгөө дэлхийн шилдэг шилдэг сэтгүүлээр нэрлэгдээд байгаа юм. Уг сэтгүүлийн нүүрэнд гарах нь хамтлаг дуучдын хувьд "нэр төрийн хэрэг" болтлоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл юм. Сэтгүүлийн нүүрэнд залуу хамтлаг дуучид гэхээсээ илүүтэйгээр дэлхийн оддын зураг гардаг байна. Тухайлбал домогт Beatles хамтлагийн зураг сэтгүүлийн нүүрэнд 30 гаран удаа гарч байжээ. 

 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулахаар шийдлээ. 

№500 Smokey Robinson болон Miracles нарын ‘Shop Around’ 

Энэхүү дуу нь 1960 онд зохиогдож байсан ба Берри Горди болон Робинсон нар зохиож байжээ. Smokey Robinson болон Miracles нар "Rolling Stone" сэтгүүлийн дараах "Шилдгийн шилдэг"-т шалгарсан байна. 

  • Бүх цаг үеийн шилдэг 100 дуучин

 

Дараагийн дугаарт №499 Weezer  ‘Buddy Holly’

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл