Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Эрдэнэбулган, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Үүрийнтуяа нар тус албан тушаалыг хашиж байх үедээ Францын “Арева” компаниас их хэмжээний авлигал авсныг Францын шүүх тогтоосон гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гурван хоногийн өмнө АН-ын бүлгийн хуралд мэдээлэл хийхдээ тайлбар хийсэн юм.
Уг асуудлаар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Үүрийнтуяагаас тодруулав.
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Үүрийнтуяа:
-ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай уулзах гэсэн боловч чуулганы хуралдаантай байгаа учир уулзаж чадахгүй байна. Учир нь Францын шүүх намайг авлига авсныг тогтоосон гэх бичгээ Н.Учрал сайдыг ил болго гэж байгаа. Улс төрийн хариуцлагатай хүн ийм зүйл ярьж, үндэслэлгүй гүтгэж байгаад харамсаж байна.
Би одоо Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ мониторингийн газрын даргаар ажиллаж байна. 2012-2016 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад, Цөмийн энергийн газар тусдаа чиг үүрэгтэй агентлаг байсан ч манай агентлагт чиг үүрэг нь шилжиж ирсэн. Үүний дагуу “Арева” компанид тусгай зөвшөөрлийг өгсөн.
Тусгай зөвшөөрөл өгөх нь ганцхан Ашигт малтмалын газрын даргын шийдэх асуудал биш. МХЕГ, ТЕГ-ын тодорхойлолт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт, Цөмийн энергийн комиссын дүгнэлтийг үндэслээд тусгай зөвшөөрлийг олгодог. Тэгэхээр тусгай зөвшөөрлүүдийг хуульд нийцүүлж олгосон. Өнөөдрийг хүртэл энэ төсөл хэрэгжээд явж байгаа.
Энэ хугацаанд тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор АТГ-т шалгагдаагүй. Хэрвээ шалгагдаж байсан бол би ямар нэгэн албан тушаалд томилогдоод явж байх боломжгүй. 2016 онд уг ажлаа өгсний дараа 2017 онд Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогдсон. 2020, 2024 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Энэ хугацаанд АТГ-т мэдүүлгүүдээ гаргаж, шалгагдаагүй учраас ажил үүргээ гүйцэтгээд явж байна.
Н.Учрал сайдын мэдээллээс үүдэлтэй маш их буруу ойлголтууд явж байна. Авлигал авсан нь тогтоогдсон мэтээр ойлгож, хариуцлага тооц, амь насанд нь халд гэдэг асуудал үүсэж байна.
Тиймээс Н.Учрал сайд авлига авсныг тогтоосон гэх бичгээ ил болго. Бичиг дотор нь Д.Үүрийнтуяа гэдэг нэр байгаа эсэхийг харна. Би гомдолтой байгаа учир хуулийн байгууллагад хандана. Энэ мэдээллийн дагуу нэр төр, амь насанд халдсан асуудал гарахыг үгүйсгэхгүй. Франц Улсад айлчилж, “Арева” компанитай уулзсан түүх ч байхгүй. Хамтдаа цай, хоол ч идээгүй.
Харин “Арева” компанид хүсэлт гаргах болно. Миний нэртэй холбоотой авлига өгсөн, авсан асуудал байгаа бол мэдээлэл ирүүлэхийг хүсэх болно.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Эрдэнэбулганы талаарх асуудлыг сайн мэдэхгүй байна.
Шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллах ёсгүй. Францын компанид уран олборлох гурван лицензийг би олгосон нь үнэн. Гэхдээ би авлига аваагүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэмшилгүй юм бүү ярь их бага ямар нэгэн авилгагүйгээр та нар зөвшөөрөл өгнө гэж байдагүй юм чи мөрөө яаж өөрчилсөн ч таны ил далд хөрөнгө илэрэх болноо
Үл бүтэх авгай бна мөнгө харвал үр хүүхдээч
Шааа л даа чи монголыг там болгож үндэс угсаа үрсээ хордуулж алсаны шангаа чи хэдэн үеэрээ мэдэр за
Олборлох тусгай зөвшөөрөл өгч байсан гэхээр газрын хэвлий рүү хүхрийн хүчил шахахыг байгаль орчныг шууд бохирдуулахыг ард иргэдийн амьдралд эрсдэл учруулахыг анх зөвшөөрсөн хүн нь юм байна