Төрийн өндөр албан тушаалтан болох УУХҮ-ийн дэд сайд асан О.Эрдэнэбулан, АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа нар Францын “Арева” компаниас их хэмжээний авлигал авсныг Францын шүүх тогтоосон гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэллээ.
Харин тухайн үед ураны лицензийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өгсөн гэх мэдээлэл гараад байсан юм. Тус мэдээлэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Аюулгүйн зөвлөл мэдэж олгодог байсан лицензийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар олгодог болгож байгаад ураны лицензийн зөвшөөрлийг өгсөн. Тэрнээс Н.Алтанхуягийн дор байгаа хүмүүс түүнийг хийгээгүй" гэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Би хариуцаж аваад энэ төслийг хөдөлгөх ёстой гэж зорьсон. Корпорэйтив гэрээ хийж чадсан гэж бодож байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ гэрээг явуулъя гээд 110 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байсан юм билээ. Та энэ гэрээг зөв манлайлал үзүүлсэн ч таны доор байсан хоёр нөхрөөс болж Францын шүүхийн шийдвэр гарсан. Оюуны Эрдэнэбулан, Д.Үүрийнтуяа гэх төрийн өндөр албан тушаалтнууд лиценз авахдаа авлига авсан. Энэ нууц биш. Францын шүүх шийдвэрээ гаргачихсан. Миний хувьд АТГ, прокурор бүгд рүү нь бичиг явуулаад мэдээллүүд ирсэн.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Манай Засгийн газрын үед ураны лицензийг олгох тухай ярьж байсан. Гэхдээ Засгийн газар тэр лицензийг олгодоггүй. Тэгээд ч бид огцорсон. Аюулгүйн зөвлөл олгодог тогтолцоотой байсан. Манай Засгийн газрын үед О.Эрдэнэбулган гэдэг дэд сайдтай байсан, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Үүрийнтуяа ажиллаж байсан. Аюулгүйн зөвлөл мэдэж олгодог байсан лицензийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар олгодог болгож хувиргаж байгаад өгсөн юм билээ. Тэрнээс Н.Алтанхуягийн дор байгаа хүмүүс түүнийг хийгээгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
юу гээд л орон гаран юм яриад байгаа юм бэ?
Арева өөрөө авилшалын зөрчилтэй, бас энэ хоёр хүн зөрчилтэй байхад гэмт хэрэгтэнтэй уран ухуулах гэрээ хийж л байдаг. Дүүрсэн толгойнууд
Мэдсэн байтлаа гэрээ хийж бдаг,учралд но бна да.