СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-01-23

Д.Үүрийнтуяа: Францын шүүх намайг авлига авсныг тогтоосон гэх бичгээ Н.Учрал сайд ил болгочих

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
16 цагийн өмнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Эрдэнэбулан, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Үүрийнтуяа нар дээрх албан тушаалыг хашиж байх үедээ Францын “Арева” компаниас их хэмжээний авлигал авсныг Францын шүүх тогтоосон гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гурван хоногийн өмнө АН-ын бүлгийн хуралд мэдээлэл хийхдээ тайлбар хийсэн юм.

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “О.Эрдэнэбулан, Д.Үүрийнтуяа нарын өндөр албан тушаалтнууд нь лиценз олгохдоо авлига авсан. Францын шүүх тогтоосон. Миний хувьд АТГ, прокурор бүгд рүү нь бичиг явуулаад мэдээллүүд ирсэн” гэдэг тайлбар хийсэн билээ. Тэгвэл Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Үүрийнтуяа дээрх асуудлаар өөрийн цахим хуудастаа тайлбар бичжээ.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Үүрийнтуяа:

-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуцлагатай хүн. Хүнийг ингэж гүтгэж болдог юм уу. даа.

Би нь 1.2 сая еврогийн авлига авсан гээд Францын шүүх тогтоогоод АТГ, прокурор нь бичгээ ирүүлсэн гэнэ. Н.Учрал сайд энэ асуудалдаа хариу өгөх байх. Н Амь насанд минь заналхийлэгч нар бас баримттай хүн заналхийлээрэй. Бид хуультай улсын иргэд шүү гэжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sar
15 цагийн өмнө
116.206.83.106

Ene balai avgai lhulgao hiisnee huluuh durgui l bga da

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Өөрсдийн булайг бусад руу чихээд цэвэр хоцордрг аргатай болсон шүү. Энэ засаг. Тэгээд нөгөө хар масс нь сэвээд нэр гутаадаг ийм аргаа хэзэн болих вэ. 10 жилийн өмнөх юм бол тэр үед яагаад арга хэмжээ аваагүй юм. Дандаа 10 жилийн өмнөх рүү чихэж ард түмнийг тэр зүг рүү хөтөлдөгөө болих хэрэгтэй.

Зочин
14 цагийн өмнө
116.206.83.106

Энэ авгай авсан байхоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.