СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-06

АНАЛИЗ: Иргэн Д.Туяагийн ард Ц.Элбэгдорж байсан уу

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 долоо хоногийн өмнө

"Сэтгүүлч Б.Ганчимэг хэвлэлийн хурал зарлалаа" гэдэг мэдээлэл өчигдөр сэтгүүлчдийн төдийгүй жирийн иргэдийн сонирхлыг асар ихээр татав. Сэтгүүлч Б.Ганчимэг хэвлэлийн хурал ер зарлаж байгаагүйн дээр сэдвийн хувьд "Найруулагч Б.Баатар түүний Ерөнхий сайдтай хийсэн нэвтрүүлгийг хууль бусаар ашигласан тул шүүхэд өгнө" гэсэн нь сониуч занг соронз адил татав. 

Гэтэл сэтгүүлч Б.Ганчимэг өөрөө ирсэнгүй. Харин түүний найз гэх Д.Туяа гэдэг хүн иржээ. Гэхдээ л бүгд чих тавин сонсов. Харин сонссондоо итгэсэнгүй. 

Д.Туяа гэх хүний ярьсанд итгэвэл сэтгүүлч Б.Ганчимэг Ерөнхий сайдтай сэтгүүлдээ тавих ярилцлага хийхээр очжээ. Тэгтэл ах, найруулагч Б.Баатар нь эргэн тойронд нь гэрэл, камер тавиад бичиж эхэлсэн аж /өөрөөс нь зөвшөөрөл авалгүй/. Телевизийн ярилцлагад орно гэж мэдээгүй учир сэтгүүлч Б.Ганчимэг үс гэзгээ ч засаж янзалж амжаагүй байсан учир үүнээсээ болж түмэнд түмэнтээ баалуулсан тул шүүхэд хандана гэв. 

Гэтэл үүний хариуд жинхэнэ хэргийн "эзэн" болсон СГЗ Б.Ганчимэг "Баатар найруулагч бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй. Тэр ч бүү хэл "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн дараагийн дугаарт хамтран ажиллаж байна" гэдэг байгаа. Б.Баатар ч энэхүү яриаг батлав. Үзэгч, уншигчдын толгой эргэж дуусав. Харин хөшигний цаана юу болсон нь сонирхолтой. 

Иргэн Д.Туяаг Ерөнхий сайдын саяхан өгсөн ярилцлагын ач холбогдлыг бууруулж, галыг унтраахад ашигласан бололтой байна. Д.Туяа гарч ирж ярина гэдэг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид маш ашигтай тусна. Тэрээр Ерөнхий сайдын ярилцлагыг "өөрөө өөртөө дурласан, ой гутам" хэмээн нэрлээд байгаа. Энэ утгаараа энэ зүгээс зориуд зохион байгуулсан ч байж магадгүй байна. Үүндээ иргэн Д.Туяаг ашигласан байх магадлал өндөр байна. Иргэн Д.Туяа "хөрвөх чадвартай" нэгэн аж. Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудын талаар таван жилийн өмнө ярьж байсан бол, одоогоос хоёр сарын өмнө Баянхонгор аймгийн Загийн голын уул уурхайн компанийн тухай хэвлэлийн хурал зарлаж байжээ. Харин энэ удаад сэтгүүлч Б.Ганчимэгийн найз болон гарч ирсэн байх юм. 

Иргэн Д.Туяагийн ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаа гэдгийг найруулагч Б.Баатар "Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёр над руу "С.Зоригийн хэргийн тухай л битгий нэвтрүүлэг хийгээрэй" гэж хүмүүсээр яриулж байгаа" гэдэг ганцхан үгээрээ хэлчих шиг боллоо. 

Зарим хүмүүс "Найруулагч Б.Баатар нэвтрүүлгийнхээ пиарыг хийхийн тулд иргэн Д.Туяаг ашиглалаа" гэсэн яриа гаргасан байна лээ. Нэгд, найруулагч Б.Баатар ийм ядруу пиар хийдэггүй, хоёрт, нэвтрүүлгийнхээ үргэлжлэлийг цацах гэж байж яасан гэж нүд рүүгээ хуруугаа хийх билээ дээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батаа
3 долоо хоногийн өмнө
43.242.243.14

Сонирхолтой яриа байлаа Элбэгдорж Эх Орондоо ирээд нүүр бардам инээгээд явж байх заяагүй хүн арай биш баймаар юм нэг л болохгүй но байна даа

Иргэн
3 долоо хоногийн өмнө
139.5.218.65

Тодорхой юманд гөлөг төөрүүлэх ажиллагаа явуулаад байгаа ч юм шиг аль эсвэл үнэхээр будлиантай хэлмэгдүүлэлт юм шиг...ха ха ха

Зочин
3 долоо хоногийн өмнө
103.212.116.95

Танил технологи бна. Цахиагийн хүү ч ийм юмандаа дэндүү гаргууд шүү дээ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.