СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-05

🔴 "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг сэтгүүлч Б.Ганчимэгийн дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашигласан гэв

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 долоо хоногийн өмнө

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг олон телевизээр зэрэг цацагдсан билээ.

Гэтэл уг нэвтрүүлэг оюуны өмчийн зөрчилтэй бүтээл байсан гэж сэтгүүлч Б.Ганчимэгийн найз иргэн Д.Туяа мэдээлэв. Тэрбээр, Найруулагч "Hero"-ийн Б.Баатар “Interview” сэтгүүлийн эрхлэгч тул Иргэний хэргийн Шүүхэд хандаж байна гэлээ.

Мөн нь сэтгүүлчийн нэр төр, сэтгэл санаанд гүн хохирол учруулсан гэж үзэж байгаа юм байна. 

Энэхүү мэдээллийн араас сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн цахим хуудаст дараах тайлбарыг хийж, дээрх мэдээллийг үгүйсгэлээ.

Тэрбээр, "Сая миний багын найз хэвлэлийн хурал хийжээ. Би Херо Баатартай хамтарч улс төрийн намын дарга нарыг оролцуулсан “Улаанбаатараас ярьж байна”цуврал контентоо хийхээр бэлтгэл ажил явж байгаа. Дараагийн зочин АН-ын дарга Лу.Гантөмөр байгаа.

Б.Баатар бид хоёрын харилцаанд бүлэглэл битгий санаа зов" хэмээн бичжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.