Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж гэрчээр мэдүүлэг авангуутаа, хоёр хоногийн дараа яллагдагчаар татсан тогтоолтой танилц хэмээн дуудсаныг эсэргүүцэн "Зариг.мн" сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг өчигдөр Сүхбаатарын талбайд суулт зарласан.
Улмаар 20.00 цагийн үед өмгөөлөгчийн хамтаар Улсын мөрдөн байцаах газар руу мэдүүлэг өгөхөөр орсон боловч ухаан алдаж унан, таталт өгснөөр эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Болсон үйл явдлын талаар өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Бид хоёр нааш явж байхдаа процессын алдаа гаргасан учир мөрдөгчөө солих хүсэлтээ өгье. Мөрдөн байцаагчаа сольсны дараа яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцъя гэж ярьж байсан юм.
Гэтэл хүсэлтээ бичиж байхдаа Н.Өнөрцэцэг муужирч уналаа. 13.00 цагаас хойш талбай дээр байсан, маш их даарсан байна. Мөн, дээр нь маш их стресстэй байсан. Ингээд зогсож байгаад урагшаа унасан. Түргэн дуудсан, одоо амин үзүүлэлтүүд нь тогтворжсон боловч таталт өгсөн учир эмнэлэг рүү авч явна" хэмээн мэдээлэл өгсөн юм.
Эмнэлгийн тусламж авч биеийн байдал нь мэдэгдэхүйц сайжирсан сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрт тохиолдсон үйл явдлын талаар,
-Хэн нэгэн даргын уурыг хүргэвэл хэрэг хийгээгүй байсан ч хоригдол болоход ердөө хоёрхон хоног хэрэгтэй болжээ. Монголд хууль биш, маш том хулгайч нар засаглаж буйг биеэрээ мэдэрлээ. Сүүлдээ өөрсдөө шүүх хүртэл байгуулахыг хүсэж байна. Энэ улсыг ямар аймшигтай цөөвөр чононууд удирдаж байгааг харж байна уу? хэмээн бичжээ.
Харин Мөрдөн байцаах албан дээр болсон үйл явдлын талаар "Маш их стрессдэж, шоконд орж, дээрээс нь өглөөнөөс хойш юу ч идэлгүй хүйтэнд 7 цаг байж байгаад өөрөө ч мэдэлгүй халуун газар унаад өгчээ. Булчин суллах, өвчин намдаах эмчилгээ хийлгээд сайжирлаа, надад санаа зовсон та нартаа талархлаа. Бид нэгдэж тэмцэж байж л үр дүнд хүрнэ, түүнээс бус энэ дарга нараас юу ч хараад нэмэргүй юм байна шүү" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энхбаяр сайд санаж зууж байгаад хариугаа авч бна даа Энэ төр үнэхээр биш болжээ хичнээ хүн тайван цагт үхэж хичнээ хүн хэлсэн ярьснийхаа төлөө шүүгдэж байх юм бол төрд шургалсан улсыг мөхөөх хулгайч нар харийн бодлогоор газраа 100 жилээр өгөх өөрсөндөө таарсан хууль гаргаж яллах зөвхөн МАН ганцаараа эрх дарх эдлэх эргээд комунист үзэлрүүгээ Орж дарлан нухчих ардчилаас ухар ч дарангуйлалын засагруу шилжих гэж бна Ард түмэн минь босий бүгд жагсаж энэ төрийг буулгаж нэн дариу арга хэмжээ авий
ХЗДХ сайд энхбаярыг лайяваараа нүдэн дээр нь шившиг болгосны хариу байхдаа. энхбаярын заавраар гэдэг нь тодорхой.
Манай хууль гууль болж төр шулам болж ард түмэн ул болж үг сөрвөл хэрэгтэн болж цүнх брьвал дарга болж мэддэг нь дуугаа хурааж мэдэхгүй нь гөлөлзөөд залуус нь дайжиж идүүрчид нь толгойд гарч эх орноо зарж улс нь доройтож их хааныхаа нэрийг барж бна даа зайлуул хайран ч монгол минь хайрлаад чадал хүрэхгүй,харамлаад мэдэл хүрэхгүй хөгшид л үлдэх ньдэ