"Зариг.мн" сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татсантай холбогдуулан Сүхбаатарын талбайд суулт зарласан билээ. Улмаар мэдэгдэх хуудсаар дуудсаны дагуу 20,00 цагийн үед өмгөөлөгч П.Эрхэмбаярын хамтаар Улсын мөрдөн байцаах газар руу очиж мэдүүлэг өгөхөөр ирсэн байна.
-Мэдүүлгээ өгсөн үү? Сая яагаад эмч нар оров?
-Бид хоёр нааш явж байхдаа процессын алдаа гаргасан учир мөрдөгчөө солих хүсэлтээ өгье. Мөрдөн байцаагчаа сольсны дараа яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцъя гэж ярьж байсан юм. Яагаад гэвэл нэг ч удаа гэрчийн мэдүүлэг өгөөгүй байж шууд сэжигтнээр мэдүүлэг өгнө гэхээр Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Энэ нь зөвхөн Н.Өнөрцэцэг гэдэг хүнтэй холбоотой биш. Хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байхад цагдаагийн байгууллага үүнийг хангахгүй байж болохгүй шүү дээ.
Мөрдөн байцаагчаа солих хүсэлтээ бичиж байхдаа Н.Өнөрцэцэг муужирч уналаа. 13,00 цагаас хойш талбай дээр байсан, маш их даарсан байна. Мөн, дээр нь маш их стресстэй байсан. Ингээд зогсож байгаад урагшаа унасан. Түргэн дуудаж, эмч нар ирээд арга хэмжээ авсан. Одоо амин үзүүлэлтүүд нь тогтворжсон боловч таталт өгсөн учир эмнэлэг рүү авч явна гэж байна. Иймээс мэдүүлгээ өгч чадсангүй.
-Ажлын цаг дууссан үед мэдүүлэг авч болох уу? Хуулиндаа юу гэж заасан байдаг вэ?
-Прокурорын дуудах хуудастай учир 22,00 цагаас өмнө мэдүүлэг авч болно гээд ирсэн. Би Төв аймаг дээр шүүх хуралтай байсан. Хурлаа дуусгаад ирлээ. Н.Өнөрцэцэг өөрөө "мэдүүлгээ өгье" гэсэн учир хойшлуулах гэсэнгүй.
-ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр "Удаа дараа дуудахад ирээгүй" гэсэн. Энэ талаар?
-Биднийг өмнө нь зөндөө л дуудаж байсан. Дуудсан үед нь бид хоёр очдог байсан.
Энэ удаад юу болсон бэ гэхээр Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар утас руу нь залгаж дуудаагүй гээд байгаа юм. Мессеж бичсэн үү гэсэн, үгүй байна. Ийм байхад прокурорын мэдэгдэх хуудас шууд хүрээд ирж байгаа байхгүй юу.
Прокурорын мэдэгдэх хуудас ямар тохиолдолд ашиглагддаг вэ гэхээр гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдсан, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаад, ирэхэд нь гарын үсэг зуруулдаг. Гэтэл бид хоёрыг дуудахаар нь яллагдагчаар татчихав уу, гэрчийн мэдүүлэг аваагүй юм чинь боломжгүй гэж байтал шууд сэжигтнээр гэрчийн мэдүүлэг авна гэхээр нь процессийн алдаа гарчихлаа гэж үзэж байгаа юм.
-Шүүхийн үйл ажиллагаанд яаж нөлөөлсөн гэж ШЕЗ гомдол гаргасан юм бэ?
-ШЕЗ-ийн гомдолд наад хүн чинь гэмт хэрэг үйлдчихлээ гээгүй. Энэ үйлдэл нь зөрчлийн шинжтэй байна уу, гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгийг тогтоогоод, бидэнд хариу мэдэгд гэсэн.
Гомдолд дурдсан хуулийн заалтад шүүгчийн ойр дотны хүнээр нь дамжуулж нөлөөлөх, ямар нэг мэдээллийг гаргана гэж айлган сүрдүүлэх гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтын аль нэг шинж тэмдэг байна гэж ШЕЗ үзсэн учир гомдол ирүүлснийг мөрдөн байцаагч шалгаж тогтооно гэсэн үг.
Миний хувьд ийм мэдээлэлтэй л байна. Би хэргийн материалтай танилцаагүй байна. Шүүх рүү явахаар танилцдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Za saihn jujig tabih ymaa teneg humuus ni onoroog bur tahitsan naasan bid naraar toglood bn naad awgai chin nogoon awtobusiin hergiig shan martuulj chadaj bn bas nuurs
UIHuraliin 76 giin hulgaig chi ilchilej chadah iu . Hugolii. Bank zulmugdusiig chi gargaj irj barah uu duugai baigaarai