Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн байгууллагын нэр хүндэд халдсан, шүүхэд нөлөөлсөн гэж Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс прокурорын байгууллагад гомдол гаргасан.
Тодруулбал, Хэнтий аймгийн шүүхийн хэлэлцсэн найман ишиг хулгайлсан гэх хэргийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг сурвалжилж, мөн иргэдийн индэр ажиллуулсан нь шүүхийн нэр хүндэд халдаж, нөлөөлсөн гэж буруутгажээ.
Өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын байгууллагаас Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татахаа мэдэгдэж, дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудас ирүүлсэн байна.
Улмаар өөрийг нь яллагдагчаар татсан прокурорын мэдэгдлийг эсэргүүцэж, Төв талбай дээр суулт зарлаад байгаа юм.
Н.Өнөрцэцэгийг суулт хийж байхад УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон АН-ын гишүүд хүрэлцэн ирж дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
-Найман ишигний хэргээр хоёр хоногийн өмнө надаас сэжигтнээр мэдүүлэг авах гэсэн. Мэдүүлгээ дараа нь өгнө гэж хэлээд гарсан. Гэтэл өнөөдөр яллагдагчаар татсан прокурорын тогтоол гарсан байна. Шүүхэд нөлөөлсөн гэдэг нь иргэдийн индэр ажиллуулсан, тус хэргийг сурвалжилсан бичвэрүүдтэй холбоотой гэсэн. Миний хувьд намайг яллагдагчаар татсан цагдаа, прокурор, өргөдөл гаргасан шүүх ямар учир шалтгаанаар тогтоол гаргасан талаараа нээлттэй мөрдөн байцаалтаа явуулж, мэдүүлгээ авахыг хүсэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Балиар авгай дэндүү даварч байгаан биш үү, хуулийн байгууллагыг бүгдийг төлөөлсөн субьект юм уу, чи. Сошиалын хэдэн дагагчаа турхирч бараг үймээн гаргах санаатай. Прокурор мэдүүлэг авах гэж хагас бүтэн сайнаар талбай дээр олны өмнө ажиллах гэнэ, хуцаач чи. Чи процесс мэддэг юм бол ингэж түмний өмнө гадаа явагддаг процесс байх уу. Цаанаасаа даалгавартай хагалан бутаргах зорилготой энэ авгайд хариуцлага тооц. Мөнх Эрдэнийг тооцсон юм наадах хутган үймүүлэгчээ хариуцлага тооцоход юу нв болохгүй гэж, дэндүү даварч баыгаа шүү
Сэжгийн хар гудамжны авгай! чамайг хэн сэтгүүлч гэх юм Сэтгүүл зүйн нэр хүндийг гутаасан иргэдийг мэхэлж тархийн угааж бгаа шуналын дэв!!!