Олимпын төрөлт таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлж байна.
Азербайжан улсын Баку хотноо олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /5.29/ албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 144 орны 950 тамирчин өрсөлдөж байна. Манай баг, бүрэлдэхүүн болон тэмцээнийг хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн -68кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн тулаанууд явагдаж аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдийн -68кг жинд Токио 2020 олимпын аварга Узбекистаны Р.Улугбек ДАШТ-д түрүүлнэ хэмээн таамаглаж байсан ч тэрээр БНСУ-ын Жин Хожунд ялагдан хүрэл медаль хүртлээ. Энэ жинд Токио 2020 олимпын наадмын хүрэл, дэлхийн аваргын иж бүрэн медальт Их Британийн Б.Синден түрүүлж дэлхийн хошой аварга боллоо.
Харин эмэгтэйчүүдийн -57кг жинд Унгарын залуу од Л.Мартон /17 нас/ "цойлсоор" дэлхийн аварга боллоо. Тэрээр 2019 оноос хойш орсон тэмцээн бүрээсээ алт, мөнгөн медалийг "түүсээр" байна. Л.Мартон 2019 оноос хойш олон улсын 24 тэмцээнд орж 19 алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -58кг, эмэгтэйчүүдийн -67кг, -73кг жингүүдийн тулаан явагдах ба манай улсаас -58кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин С.Ган-Эрдэнэ тулалдана. Тэрээр эхний тойрогт Бахрейн улсын тамирчинтай тулалдах бол тэдний хэн ялсныг жиндээ 3-т эрэмбэлэгдэж буй Европын аваргын мөнгө, Ром, Манчестерийн гран при тэмцээнүүдийн хүрэл медальт Ирландын Жак Вооли хүлээж байна.
Энэ жинг Токио 2020 олимпын аварга Италийн Вито ДеАкуилла тэргүүлж байгаа бол В хэсэгт 2019 оны дэлхийн аварга, өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Бэ Жунсо хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:
Тавдугаар дэвжээг шууд үзэх: