Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлэт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлгийн эхэнд улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуульд одоо мөрдөгдөж буй заалтууд болон нэмэлт өөрчлөлтөөр оруулах заалтуудын ялгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. Өнөөдрийн хэлэлцүүлэгт улс төрийн намууд болон эрдэмтэн судлаач нар оролцож байна. Тэд саналаа илэрхийлж байна.
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:
-Хуульчид ардчилсан болмоор байна. Улс төрийн намуудаа нухчин дарах хууль гаргах гээд байна. Монголд нэр төртэй улс төрч байхгүй боллоо, бүгдийг нь харлуулж байна.
Сонгуулиар санал өгөх иргэн олдохгүй байна. Мөнгө өгсөнд нь саналаа өгнө гээд хашааныхаа орой дээр гараад суучихна. Уулзалт хийх гэхээр ирэхгүй, хоол мөнгө асуудаг. Авлига эндээс эхэлж байна. Иргэд авлига авч байж л сонгуульд оролцдог болгочихож. Нэр дэвшигчид нь 3-5 тэрбум төгрөг авлигалд өгч байж гишүүн болдог. Дараа нь мөнгөө олохын тулд хулгай хийж байна.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа юм бол иргэн заавал саналаа өгдөг зохицуулалт хийх хэрэгтэй. Хэнд өгөх нь өөрсдийнх нь хэрэг ч заавал сонгуульдаа оролцдог л байх хэрэгтэй байна.
Сонгуулийн хороо зохион байгуулдаг л байх ёстой болохоос цагдаагийн байгууллага байж болохгүй. Сонгуулийн дүнг хэсгийн хороон дээрээс аваад СЕХ-оос зарлахдаа өөр программ дээр шивээд өөр дүн зарлаж байна. Сонгуулийн хэсгийн хороог төвөөс холдуулж өөр газар, бүр хөдөө байгуул. Цагдаагаар хамгаалуулж байгаад дүн өөрчлөх гээд байгаа юм уу.
УИХ-ын гишүүний тоог 152 болгомоор байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ih hural n 76 l baig odoo nemeed adilhan l hulgai hiij ideh hunii too l olon b.n Jagaa chi odoo bolio
Базарсадийн Жаргалсайхан ХБанкны 17,8 тэрбум төгрөгний зээлээ төлөө 9 жил үээл төлөх болов уу гээд хүлэлээ арай хэтэрнээ хөө