Улс төрийн намын тухай болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ба нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохин байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсад бүртгэлтэй 36 нам, түүний удирдлагууд оролцож байна.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны сүүл, 2023 оны эхэнд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгыг сануулж, иргэд Зөвлөлдөх санал асуулгаар гурван багц чиглэл өгсөн. Юуны өмнө 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, шаардлагатай хуулиудыг даруй баталж мөрдүүлэх, хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, үндэсний баялгийг ард иргэдэд болон ирээдүй үедээ тэгш, шударга, хүртээмжтэй болгох тогтолцоог бий болгох, гуравдугаарт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиудыг батлах, парламентын засаглалаа бэхжүүлэх, төлөөлөх чадавхыг сайжруулах, жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх төлөөллийг бий болгож чадах тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг өгсөн юм.
Мөн тэрбээр, геополитикийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан бид хүн амын төлөөллөөс гадна газар нутгийн төлөөллийг бүрдүүлэх ёстой. “Улсын үндэс бол газар нутаг тиймээс бид Сонгуулийн тухай хуульд үндэсний онцлог, газар нутгийн байршил, геополитикийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хүн амын төлөөллөөс гадна газар нутгийн төлөөллийг ч багтаах ёстой”. Хууль ёс болж тогтоход ардчилал, төр хоёр төлөвшин хөгжинө гэж хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бас ерөнхийлөгчийн сонгуулын хууль өөрчлөх гэж үү, 2019 онд өөрчилсөн 21 онд мөн өөрчилж одоогийн энэ нөхөр гарч ирээ биздээ, та нар ард түмний нэр барьж зөвхөн өөрсдийн хээ дархлааг бий болгоно доо
нарантуяа тэнэгтэж байна жижиг нам гэж юу яриад байгаан улс төрийн намууд гэвэл зөв байх
АНн төлөөлөгчид хүнээс үг сонсох туйлиын дургүй байна Ардчилсан нам шүү. Тэнэг юмнуудыг ийм юманд оруулдаг яадын АН.