Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/, МУИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлэт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг эхэллээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. УИХ-ын гишүүдээс хоёр ч тусдаа хууль орж ирсэн бөгөөд өнөөдөр парламент уг хоёр хуулийг нийлүүлж хэлэлцэж эхэллээ.
-Сонгуулийн хосолсон тогтолцоог хийнэ. Можаритар буюу олонхийн тогтолцоогоор 38 гишүүнийг, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор мөн 38 гишүүнийг сонгоно.
-Жагсаалтаар нэр дэвшсэн улс төрч тойрогт нэр дэвшихгүй. Өөрөөр хэлбэл "гулсдаг" тогтолцоо одоо байхгүй.
-Улс төрийн нам тойргийн мандатад дор хаяж 50 хувьд нэр дэвшүүлнэ.
-Улс төрийн намын босго гурван хувь байна. Өмнө нь таван хувь байсан. Эвслүүд буюу хоёр нам нийлж эвсэл болвол 5, гурав ба түүнээс дээш нам нэгдэж орвол 7 хувь байна.
-Нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоотой гурван заалт бий. Нэгдүгээрт, аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байна. хоёрдугаарт, сонгогчдын 28 хувиас доошгүй санал авсан тохиолдолд УИХ-ын гишүүнээр тооцно, гуравдугаарт, гадаадад байгаа сонгогчдоос санал авна. Ингэхдээ өмнө нь хоёр өдөрт багтааж авдаг байсан бол дөрвөн өдөр болгож сунгасан. Нам эвсэл түүнээс жагсаалтаар нэр дэвшигчдэд санал өгнө. Тойрогт нэр дэвшигчдэд санал өгөхгүй.
-Урьдчилж санал авах ажиллагааг оруулж ирсэн. Өмнөх сонгуулийн тогтолцоогоор урьдчилсан санал авалт байхгүй болсон байсан. Одоо тав хоногийн өмнө санал авснаар "царцаа" байхгүй болно.
-Сонгуулийн зардлыг буулгасан. Үүнд:
-Сурталчилгааны хоног 17 байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.