Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/, МУИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлэт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлгийн эхэнд улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуульд одоо мөрдөгдөж буй заалтууд болон нэмэлт өөрчлөлтөөр оруулах заалтуудын ялгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. Өнөөдрийн хэлэлцүүлэгт улс төрийн намууд болон эрдэмтэн судлаач нар оролцож байна. Тэд саналаа илэрхийлж байна.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх:
-Энэ хоёр хуулинд улс төрийн намууд гэхээс илүүтэй ард иргэдэд таалагдахгүй олон зүйл байгааг эргэж хараач. Олон намын системтэй байх хууль ярьж байгаа ч хэд хэдэн хориг хийсэн байна. Улс төрийн намын дотоод хэрэгт хэт их хутгалдан оролцож, зааж өгөхөөр байна. Өөрөөр хэлбэл сонгуульд тийм л хүнээ дэвшүүл, тэгэхгүй бол орохгүй. 50 хувьд нь нэр дэвшүүлбэл л сонгуульд оруулна гэнэ. Жижиг намуудыг сонгуульд оруулахгүй байх л зохицуулалт хийж байна.
Хоёрдугаарт, тойрогт авсан саналыг тоолохдоо нийт сонгогчдын гэж тоолох гэж байгаа нь буруу. Саналаа өгсөн сонгогчдын саналаас тоолмоор байна. Нийт сонгогчид гэдэг нь хоёр сая хүний гурван хувь гэхээр /60 000 сонгогч/ энэ босгыг давж орж ирэх жижиг улс төрийн нам байхгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.