Манай таеквондочид их дуулга тэмцээнд тулалдана

Сурталчилгаа
Манай таеквондочид их дуулга тэмцээнд тулалдана

БНХАУ-ын Вуши хотноо дэлхийн таеквондогийн их дуулга тэмцээн зохион байгуулагдах гэж байна. 

 

Анх 2017 оноос зохион байгуулагдаж эхэлсэн тус их дуулга тэмцээн цар тахлын улмаас гурван жил өнжсөний эцэст ийнхүү дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн их дуулга тэмцээний эхний шат болох сонгон шалгаруулах тэмцээнд 26 орны 389 шилдэг таеквондочид өрсөлдөнө.

Манай улсаас монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадорж, Хо Инёон нарын удирдлага дор зургаан тамирчин, БНСУ-ын Кёнхи их сургуульд суралцаж буй тамирчин Пүрэвдаш нар өрсөлдөнө. Мөн түүнчлэн тэмцээнийг олон улсын шүүгч Т.Уянга дэнслэх ажээ. 

Их дуулга тэмцээний тэмцээний онцлог нь олимпын үндсэн жин буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жингийн ангиллаар явагддаг тул манай тамирчид жин давхарлан өрсөлдөж байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн -49кг жинд:

Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин Б.Учрал эхний тойрогт БНХАУ-ын Тан Суэкинтэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -49кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -68кг жинд:

Энэ жинд хамгийн олон оролцогч оролцож байгаа ба нийт 56 таеквондочин өрсөлдөнө. Манай улсаас дөрвөн тамирчин хүч үзэх ба А хэсэгт 2021 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин Д.Чинзориг, мөн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин Ц.Баянбат нар эхний тойрогт БНХАУ-ын тамирчидтай учраа таарсан байна.

В хэсэгт монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин Э.Буяншагай эхний тойрогт БНСУ-ын тамирчинтай учраа таарсан бол 2019 оны өсвөрийн Азийн тивийн аваргын хүрэл, 2022 оны залуучуудын Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Энхжин эхний тойрогт БНХАУ-ын тамирчинтай учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -58кг жингийн оноолт

 

Эрэгтэйчүүдийн -58кг жинд:

Энэ жинд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөх ба үндэсний шигшээ багийн тамирчин С.Ган-Эрдэнэ, БНСУ-ын Кёнхи их сургуулийн оюутан Ё.Пүрэвдаш нар гуравдугаар сарын 31-ний өдөр тулалдана. 

Таеквондогийн спортыг дэмжигч www.livetv.mn/sport суваг тус тэмцээнийг хоёр өдрийн турш шууд дамжуулан үзүүлэх ба тэмцээн маргааш буюу гуравдугаар сарын 30-ны өдрийн 08:30 цагт эхлэх хуваарьтай байна.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. base dase

    Get Passports, Visas, Driver's License, ID CARDS, Marriage certificates, Diplomas, Birth Certificates, Credit cards, Utility bills, Social Security cards, Resident permits, Death certificates, Banknotes dollar / euro Pounds We are a team of professionals with many years of experience in producing fake passports and other identity documents, best quality producers of fake documents. With more than 10 million documents circulating in the world. Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Documents Cloned cards Best Quality Banknotes dollar / euro Pounds Passports , id cards , visas , drivers license , stamps , birt certificates , diploma , Permitts for all countries Are trying to change your nationality ? do you need work papers ? do you want travel ? do you need papers you cant have ? if yes , then you are in the right place at the right time Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762 Documents Cloned cardsBanknotes dollar / euro Pounds Driver's License, Passport, ID, IELTS, TOEFL, VISA, Birth Certificate, School Diplomas, Marriage, US GREENCARD, SSN and many more Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0