СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-18

Засгийн газраас өдөр бүрийн 11 цагт хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах асуудлаас үүдэн улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сангийн алдаатай байдал ил болж олон нийтийг бухимдуулаад буй.

Цахим орчинд иргэд улсын бүртгэлийн байгууллагын алдаатай ажиллагааг ихээр шүүмжилж буйтай холбоотойгоор Засгийн газраас өчигдөр болон өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдээ тайван амгалан байхыг уриалж буй. 

Өнөөдөр төв талбайд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан ээж аавуудын төлөөлөл жагсаж Засгийн газрыг шүүмжилсэн. 

Монгол Улсын Засгийн газар хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа гарсныг хүлээн зөвшөөрсөн. 14-21 хоногт багтаан өрхийн зөрүүтэй мэдээллийг залруулах ажил хийгдэж буйг ч хэллээ. Гэхдээ иргэн та харьяа газруудад өөрийн биеэр очиж залруулга хийлгэхгүй бол "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль"-ийн дагуу иргэн таны зөвшөөрөлгүйгээр мэдээллийг засах боломжгүй гэдгийг сануулсан. 

Иргэдийн бухимдад их байгаатай холбогдуулан өдөр бүрийн 11 цагаас Засгийн газрын сайд нар хүүхдийн мөнгө олгохтой холбоотой асуудлаар мэдээлэл хийж байхаар болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.