СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-17

🔴Д.Амарбаясгалан: Өрхүүдийн зөрүүтэй мэдээллийг 14 хоногийн хугацаанд шинэчилж, хүүхдийн мөнгө олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ehalamj систем рүү нэвтрэхэд мэдээлэл зөрүүтэй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Өрхийн мэдээллийн сан цаг тухайд нь мэдээллээ шинэчлээгүйн улмаас давхардал үүсэж, алдаа гарчээ. Тус төрийн зургаан байгууллага нь мэдээллээ хоорондоо солилцдоггүй улмаас уг асуудал үүссэн байна.

Өрхийн мэдээллийн сан дээр гарсан алдаануудыг засаж, цаашид цахимжих ажлаа улам сайжруулах болно. Системд хүүхдийн мөнгө авах өрхүүдэд асуудалгүй олгогдоно. Харин орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэн өндөр орлоготой харагдаж, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэсэн ойлголттой байгаа иргэдийн мэдээллийг 14 хоногийн хугацаанд шинэчлэхээр зорьж байна.

Иргэд хоорондын эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн цаг тухайд нь хийгээгүйн улмаас алдаа дутагдал гарч байгаа учир мэдээллээ шинжлэхэд хамтран ажиллахыг хүсэж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.156

Bitgii huts etssiin etsest ta nariin zohioj hiisen ajil biz de

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.