Манай тамирчид аваргуудтай эн тэнцүүхэн тулалдлаа
Манай тамирчид аваргуудтай эн тэнцүүхэн тулалдлаа

Сурталчилгаа
Манай тамирчид аваргуудтай эн тэнцүүхэн тулалдлаа

Олимпын таеквондогийн 25 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр тулааны төрлөөр үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдөр тулааны төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байгаа ба эрэгтэйчүүдийн -54кг, -68кг, эмэгтэйчүүдийн -46кг, -53кг, -57кг жингийн тулаан явагдаж манай улсаас дараах тамирчид тулалдлаа. 

-54кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Ё.Пүрэвдаш эхний тойрогт 2019 оны залуучуудын Ази тивийн аварга БНСУ-ын Пак Тае Жонтой учраа таарч оноогоор ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

-68кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Буяншагай эхний тойрогт Өмнөд Азийн наадмын алт, мөнгөн медальт Непалийн Бир Бахадур Махараг илүүрхэн хожиж улмаар хүрэл медалийн төлөө "Токио 2020" олимпын наадмын аварга, Залуучуудын олимпын мөнгөн медальт Узбекистаны Р.Улугбектэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. Ташрамд мэдээлэхэд манай тамирчдыг хожсон тамирчид хоёул жин жиндээ аваргын алтан медалийг хүртсэн байна. 

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас нийт найман тамирчин үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадорж, Хо Инёоны нарын удирдлага дор оролцож байгаа бол шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар, Т.Уянга нар ажиллаж байна. 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний торгон агшинг тус тэмцээнд монголын багийг ахалж буй Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргалын дарсан зургуудаар толилуулж байна. 

Ё.Пүрэвдаш дасгалжуулагч Хо Инёоны хамт

Олон улсын шүүгч Т.Уянга

Олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0