ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Металлика - S&M2
ШИЛДЭГ ТОГЛОЛТ: Металлика - S&M2

Үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол домогт Металлика хамтлагийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр тоглосон S&M2 тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

 

1999 онд Металлика хамтлаг "S&M" хэмээн агуу амьд тоглолтыг толилуулж байсан бол уг тоглолтоос 20 жилийн дараа "S&M2" тоглолтоо 2019 онд тоглосон байдаг. "S&M" тоглолтын 20 жилийн ойд зориулсан "S&M2 тоглолтоо Металлика хамтлаг үнэнч фенүүддээ зориулан дэлхий даяар нэгэн зэрэг кино театруудаар үзэх боломжийг олгосон юм. Энэхүү тоглолтод Металлика хамтлагийн үндсэн бүрэлдэхүүнээс гадна Сан Франциско хотын 75 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр хамтран тоглосон билээ. 

Кино концерт нь хойд Америкийн бокс оффисоос 1.2 сая гаруй ам.долларын ашиг олсон ба дэлхий даяар нийтдээ 5.5 сая ам.долларын орлого олсон нь түүхэн дэх хамгийн өндөр орлоготой рок киногоор нэрлэгдэх болсон байна. 

Нэгдүгээр хэсэг:

01. ‘The Ecstasy Of Gold’ (Ennio Morricone cover) (performed by the San Francisco Symphony)
02. ‘The Call Of Ktulu’
03. ‘For Whom The Bell Tolls’
04. ‘The Day That Never Comes’
05. ‘The Memory Remains’
06. ‘Confusion’
07. ‘Moth Into Flame’
08. ‘The Outlaw Torn’
09. ‘No Leaf Clover’
10. ‘Halo On Fire’

Хоёрдугаар хэсэг:

11. ‘Scythian Suite, Op.20, Second Movement’ (Sergei Sergeyevich Prokofiev cover) (performed by the San Francisco Symphony)
12. ‘Iron Foundry’ (Alexander Mosolov cover) (live debut)
13. ‘The Unforgiven III’ (performed by the San Francisco Symphony)
14. ‘All Within My Hands’ (acoustic)
15. ‘(Anesthesia) Pulling Teeth’ (bass part performed by San Francisco Symphony bassist)
16. ‘Wherever I May Roam’
17. ‘One’
18. ‘Master Of Puppets’
19. ‘Nothing Else Matters’
20. ‘Enter Sandman’ (with “The Frayed Ends Of Sanity” outro)

Манай сайтын "Дэлхийн шилдэг тоглолтууд" цуврал булангаар 1999 оны "S&M" амьд тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байсан ба хэрэв та уг тоглолтыг үзэж амжаагүй бол үзэхийг санал болгож байна. Нэгдүгээр хэсгийг энд дарж, хоёрдугаар хэсгийг энд дарж тус тус үзнэ үү.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл