Дэлхийн шилдэг тоглолтууд: Металлика "S&M" тоглолтын нэгдүгээр хэсэг:
Дэлхийн шилдэг тоглолтууд: Металлика "S&M" тоглолтын нэгдүгээр хэсэг:

 

Манай сайт эрхэм уншигч, үзэгчдийнхээ амралтанд зориулан өдөр бүр дэлхийн шилдэг амьд тоглолтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ үдэш бас нэгэн агуу хамтлагийн гайхамшигт тоглолтыг хүргэж байна. 

Домогт Металлика хамтлаг:

1981 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо байгуулагдсан хүнд метал хөгжмийн гол төлөөлөгч Металлика хамтлагийг метал хөгжим сонсдоггүй хүн ч андахгүй мэдэх байх. Та бүхэн трэш метал хөгжмийн "Их дөрвөл" гэж өмнө нь сонсож байсан бизээ. Энэ 4 агуу хамтлагт Металлика хамтлаг багтдаг бөгөөд тухайн цагт ид хүчээ авч байсан трэш металл урсгалаар тоглож байсан Мегадет. Слэйэр, Антракс хамтлагууд юм. 

Металлика хамтлаг магадгүй хүнд метал урсгалаар тоглодог хамталгууд дундаа хамгийн олон хувь цомгоо борлуулж чадсан хамтлаг байж мэднэ. Металлика хамтлаг дэлхий даяар 125 сая гаруй цомог борлуулж чаджээ. 1991 онд тэдний хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн "Metallica" цомог худалдаанд гарсан даруйдаа "Биллбоардын шилдэг 200 цомог" жагсаалтыг тэргүүлж байсан юм. Металлика хамтлаг 1983 онд анхны "Kill'Em All" цомгоо гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл 10 студийн цомгоо гаргасан байна. Уг хамтлагийг шүтэн бишрэгч миний хувьд эдгээр 10 цомгоос тааруухан цомог гэж нэрлэчихээр цомог тэдэнд байдаггүй юм. Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналд 23 удаа нэр дэвшиж 9 удаа дээд шагнал хүртэж байсан агуу түүхтэй хамтлаг бол Металлика юм. 

 

Алдарт "Symphony and Metallica" тоглолт:

Металлика хамтлаг 1999 онд нэгэн гайхамшигтай тоглолтыг тавьсан байдаг. Тэд симфони хөгжмийн Сан Францискогийн чуулгатай хамтарсан "Symphony and Metallica" тоглолтыг "Berkeley Community" театрт хоёр өдрийн турш тоглосон юм. Энэхүү тоглолтын санааг хамтлагийн аргил гитарчин Клифф Бартон гаргасан ба тэрээр өөрөө сонгодог хөгжим тэр дундаа Жон Себастиан Бахын шүтэн бишрэгч юм. Энэхүү тоглолтыг хийх санаа магадгүй домогт "Deep Purple" хамтлагийн 1969 оны "Concerto for Group and Orchestra" тоглолтоос үүдэлтэй байж болох юм. /Жич: манай сайт "Deep Purple" хамтлагийн уг тоглолтыг дэлхийн шилдэг тоглолтууд цувралаараа танилцуулах болно./

"Symphony and Metallica" тоглолт маш удаан үргэлжлэх тул хамтлагийн болоод тоглолтын талаарх мэдээллийг хоёр хэсэг болгон хүргэж байна. Маргааш орой та бүхэндээ тоглолтын хоёрдугаар хэсгийг бусад мэдээллүүдийн хамт үргэлжлүүлэн хүргэх болно. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл