Америкчууд "Баатрууддаа" хүндэтгэл үзүүлж байна
Америкчууд "Баатрууддаа" хүндэтгэл үзүүлж байна

Өнөөдрөөс яг 20 жилийн өмнө хүн төрөлхтний түүхэнд нэгэн хар өдөр тохиосон нь АНУ-ын худалдааны ихэр цамхаг алан хядагчдын халдлагад өртөж сүйрсэн билээ. 

 

Тус халдлагаас 10 хоногийн дараа буюу есдүгээр сарын 21-ний өдөр халдлагын хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд, ялангуяа Нью-Йорк хотын гал сөнөөгчид, цагдаагийн ажилтнуудад зориулан хандивын тоглолт зохион байгуулагдсан байдаг. Тус тоглолтыг АНУ-ын дөрвөн том телевизийн суваг (Fox, ABC, NBC, CBS) ямар ч зар сурталчилгааны завсарлагагүйгээр шууд дамжуулжээ. 

Олон зуун лаа асаасан гашуудлын тайзан дээр дэлхийн хэмжээний 21 уран бүтээлч эмгэнэл, гашуудлын уран бүтээлээ толилуулахаас гадна амьд үлдэгсдэд итгэл, найдвар бэлэглэх зорилгыг ч давхар агуулж байлаа. 

Эрхэм үзэгч, сонсогч танд танилцуулж буй энэхүү тоглолтын нэр бол "America: A Tribute to Heroes"

Дээр дурдсанчлан U2, Брюс Сприйнгстийн, Стиви Вондер нарын алдартай 21 уран бүтээлч уран бүтээлээ толилуулснаас өнөөдөр цөөн хэдэн уран бүтээлийг нь онцлон толилуулж байна. 

Тухайлбал Гремми наадмын олон удаагийн шагналт уран бүтээлч Ньел Яанг алдарт Ж.Ленноны "Imagine" дууг ковер хийн дуулсан нь үзэгч, сонсогчдын сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн байдаг. 

Мөн түүнчлэн Limp Bizkit хамтлагийн дуучин Фред Дарст агуу Pink Floyd хамтлагийн "Wish You Were Here" дууг ковер хийн дуулсан байдаг. 

Эцэст нь домогт Вилли Нелсон бүх ододтой хамтран "America the Beautiful" дуугаа дуулсан байдаг. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл