Хятадын Гуанси мужид осолдсон "Боинг-737" онгоцны хар хайрцгийг олсон болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Эрлийн багийнхан хоёр өдрийн турш ажилласны эцэст ийнхүү хоёр хар хайрцгийн нэгийг олсон гэж тус улсын Иргэний нисэхийн удирдах газраас өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн юм.
Эрх баригчид амиа алдсан хүмүүсийн тоог албан ёсоор зарлаагүй байгаа ч онгоцонд байсан 132 хүний хэн нь ч ослоос амьд үлдээгүй гэж албаныхан эмээж байна. Олон зуун аврагч Вужоу мужийн ой модоор бүрхэгдсэн, эгц энгэрээр эрэл хайгуул хийж байгаа хэдий ч одоог хүртэл нэг ч цогцос олоогүй байгаа юм.
Гэхдээ албаныхан онгоцонд байсан зорчигчид болон нислэгийн багийнхны цүнх, түрийвч, иргэний үнэмлэх зэрэг олон хувийн эд зүйлийг олоод байгаа аж. Мөн хохирогчдын ар гэрийнхэн өнөөдөр ослын газарт ирсэн бөгөөд ойролцоох жижиг тосгонд цугларан, албан ёсны мэдэгдлийг хүлээсээр байна.
Энэхүү осол нь Хятадын сүүлийн 30 жилийн хамгийн олон хүний аминд хүрсэн агаарын тээврийн осол болоод байгаа юм. "China Eastern Airlines" компанийн нисэх онгоц яагаад осолдсон нь тодорхойгүй хэвээр байгаа ч хар хайрцгийг олсон учир удахгүй хариулт гарч ирэх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яг үнэндээ эд нарын дэлбэрэнэ үү яануу бидэнд яг ямар хамаатай билээ хэнд ч хэрэггүй юм нийтлэх юм хог хог