БНХАУ-ын "China Eastern Airlines" компанийн нисэх онгоц өнгөрөгч даваа гарагт осолдсон билээ. Тэгвэл аврагчид ослоос амьд үлдсэн хүн олоогүй болохыг албаныхан мэдээлсэн байна.
Гуанси мужийн уулархаг хэсэгт осолдсон "Боинг 737-800" онгоцонд нийт 132 хүн зорчиж явсан юм. Орон нутгийн олон зуун аврагч Вужоугийн эгц ой модтой энгэрээр эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ч газар нутгийн онцлог, хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас хүндрэлтэй байгаа аж.
Энэхүү эмгэнэлт ослоос хойш 36 цагийн дараа Хятадын Иргэний нисэхийн удирдах газар хэвлэлийн бага хурал хийж, хохирогчдын талаар албан ёсны мэдээлэл өгсөн байна. Тус газрын Нисэхийн аюулгүй байдлын албаны дарга Жу Тао сэтгүүлчдэд хандан "Одоог хүртэлх эрэн хайх, аврах ажиллагааны явцад амьд үлдсэн хүн олдоогүй. Мөн ослын шалтгааны талаар тодорхой дүгнэлт хийх боломжгүй байна" гэж хэлжээ.
Онгоцонд байсан 123 зорчигч болон багийн есөн гишүүний гэр бүл, найз нөхөд нь Юньнан муж дахь "China Eastern" компанийн оффис болон Гуанжоугийн олон улсын нисэх онгоцны буудалд цугларан, нэмэлт мэдээллийг хүлээсээр байгаа билээ.
Эрх баригчид одоогоор хохирогчдыг тогтоогоогүй байгаа ч тэдний гэр бүлийг удахгүй ослын газарт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөөрхий өчнөөн хүний амь нас ямар сайн байхав. 8км өндрөөс унасан юм чинь яаж амьд үлдхэв дээ зайлуул.