БНХАУ-ын "China Eastern Airlines" компанийн нисэх онгоц өмнөд нутгийн Гуанси мужийн уулархаг хэсэгт осолджээ. "Боинг 737-800" загварын тус онгоц дотор 123 зорчигч, багийн есөн гишүүн буюу нийт 132 хүн зорчиж явсан аж.
Одоогоор ослын шалтгаан болон амиа алдагсдын тоо тодорхойгүй байгааг Хятадын Иргэний нисэхийн удирдах газраас мэдэгдсэн юм. Уг ослоос болж ойд гарсан түймрийг бүрэн унтраасан бөгөөд аврах багийнхан одоо ослын газар дээр ажиллаж байгаа аж. "China Eastern" компанийн зүгээс мөн ослын талаар хараахан тайлбар хийгээгүй байна.
Предположительно, видео с места падения Boeing 737 авиакомпании China Eastern. На его борту находились 133 человека pic.twitter.com/KZvH1g5jAt
— НТВ (@ntvru) March 21, 2022
"MU5735" дугаартай энэхүү нислэг нь орон нутгийн цагаар 13:11 цагт Куньмин хотоос хөөрсөн бөгөөд 15:05 цагт Гуанжоу хотод газардах ёстой байжээ. Гэвч олон улсын нислэг хянах вэб сайтуудын мэдээлснээр, тус онгоц нь цаг гаруй хугацаанд ниссэний эцэст Вужоу хотод гэнэт осолдсон байна.
Хятадад сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын аюулгүй байдлын үзүүлэлт сайн байсан билээ. Тус улсад хамгийн сүүлд 2010 оны 8 дугаар сард нисэх онгоцны томоохон осол болсон бөгөөд Харбин хотоос хөөрсөн онгоц Ичүнд осолдож, 42 хүн амиа алдсан юм.
В соцсетях появилось видео, предположительно, с моментом падения самолета Boeing 737 авиакомпании China Eastern.
— НТВ (@ntvru) March 21, 2022
На его борту находились 132 человека pic.twitter.com/kli5CY0pFw
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.