Ё.Басхүү аваргын бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
Ё.Басхүү аваргын бүх барилдааны бичлэг

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний эхний өдөр манай баг, тамирчид иж бүрэн медаль хүртэж медалийн чанараар тэмцээнд оролцож буй 52 орноос хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Япон улсын баг, тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. 

 

Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээнд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй 13 жүдоч зодоглож байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жинд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх барилдаж ОУХМ Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл, Л.Энхрийлэн, Б.Хорлоодой нар шагналт байранд орлоо. 

Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг цувралаар хүргэдэг уламжлалынхаа дагуу их дуулга ангиллын тэмцээнээс анхны алтан медалиа /нийт долоо медаль/ хүртсэн Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. 

ДАШТ-ий хүрэл, Парисын их дуулгын хүрэл медальт Ё.Басхүү D хэсгийг тэргүүлсэн тул эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Чан-Юүныг цэвэр ялсан юм.

 Хэсгийн аваргын төлөө Финландын бөхийг мөн цэвэр яллаа.

Улмаар олимпын мөнгөн медальт Гүржийн Ваза Маргвелашвилиг хагас шигшээд торгуулиар цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай зургаа дахь удаагаа учраа тааран барилдахаар боллоо. 

Ё.Басхүү Ан Баул аваргатай өмнө таван удаа таарч барилдахдаа 2019 оны ДАШТ-д нэг удаа ялж байсан бол түүнээс хойш дөрөв дараалан ялагдаж байлаа. Хамгийн сүүлд өнгөрсөн оны Ташкентын их дуулга тэмцээний шигшээ барилдаанд учраа таарч ялагдаж байсан бол энэ удаад Ё.Басхүүгийн ялах ээлж иржээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0