Өнөөдөр манай найман бөх барилдана

Сурталчилгаа
Өнөөдөр манай найман бөх барилдана

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ. 

 

Өчигдөр сугалаа явагдсан ба 52 орны эрэгтэй 154, эмэгтэй 131 тамирчин буюу нийт 285 жүдоч оролцож байгаа нь 2009 оноос хойших их дуулга ангиллын түүхэн дэх хамгийн цөөн жүдоч оролцож буй тэмцээн болно. Хэдийгээр оролцогчийн тоо цөөн ч чансаа өндөртэй тамирчид олноор оролцож байгаа нь сайн хэрэг юм. Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээнд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй 13 жүдоч зодоглоно. Манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас найман бөх барилдана. 

Эрэгтэйчүүдийн -60кг жин: Өнгөрсөн оны Парисын их дуулгын хүрэл медальт Э.Ариунболд А хэсэгт эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -66кг жинд: D хэсгийн ДАШТ-ий хүрэл, Парисын их дуулгын хүрэл медальт Ё.Басхүү толгойлон барилдах бол А хэсэгт Дюселдорфийн их дуулгын хүрэл медальт Б.Эрхэмбаяр эхний тойрогт Францын Д.Боубатай барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -73кг: Энэ жинд нийт 31 жүдо буюу хамгийн оролцогч оролцож байна. С хэсгийг олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Африкийн Жибути улсын залуу бөхтэй барилдана. Харин В хэсэгт манай залуу мастер О.Уранбаяр эхний тойрогт өнгөрсөн оны Парисын их дуулгын аварга Японы Х.Кеншитэй учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -48кг жин: Энэ жинд манай залуу мастер Б.Баасанхүү барилдах ба эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга БНСУ-ын Лий Хёккёнтой оноолт таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52кг жин: Өнгөрсөн оны Парисын их дуулгад хүрэл медаль хүртсэн Б.Хорлоодой D хэсэгт эхний тойрогт гоц мөргөсөн ба хоёрдугаар тойрогт Испани, БНСУ-ын залуу бөхчүүдийн хэн ялсныг хүлээж байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -57кг жин: Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Л.Энхрийлэн А хэсэгт Мадагаскарын залуу тамирчинтай учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн оноолт

Өнөөдрийн хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0