СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

И Мён-баг эмнэлэгт хүргэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён-баг тодорхойгүй архаг өвчний улмаас өнөөдөр эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгджээ. 81 настай тэрээр хөрөнгө шамшигдуулсан, авлига авсан хэргээр 17 жилийн хорих ял эдэлж байгаа билээ.

гэж албаныхан мэдээлсэн юм. Тэрээр архаг өвчний улмаас эрүүл мэндийн үзлэгт хамрагдах бөгөөд хэзээ эмнэлгээс гарахыг нь аюулгүй байдлын үүднээс илчлэхгүй гэжээ.

И Мён-баг чихрийн шижин зэрэг хэд хэдэн архаг өвчинтэй бөгөөд өнгөрсөн жил гурван удаа эмнэлэгт хэвтсэн.

2008-2013 оны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан И Мён-баг 2020 оны 10 дугаар сараас хойш хорих ялаа албан ёсоор эдэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны эцэст зарлагдсан Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдаагүй билээ. Тус өршөөлөөр 22 жилийн хорих ялаа эдэлж байсан Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ суллагдсан юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.