СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пак Гын Хэд эрүүл мэндийн шалтгаанаар өршөөл үзүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг тус улсын Засгийн газар өршөөлөөр суллахаар болсноо өнөөдөр зарлажээ. 69 настай Пак нь 2017 оны 3 дугаар сараас хойш авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ялаа эдэлж байгаа билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч асны биеийн байдал муудаж байгааг харгалзаж үзэн, ийнхүү өршөөл үзүүлсэн байна.  Түүнийг одоо хэвтэн эмчлүүлж байгаа "Самсунг" эрүүл мэндийн төвөөс шууд суллана гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Түүнчлэн Пак Гын Хэд өршөөл үзүүлэх нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд тусална гэж эрх баригчид тэмдэглэсэн байна. БНСУ-ын Засгийн газраас шинэ оны өмнөхөн өршөөлөөр суллагдах 3,094 хүний жагсаалтыг гаргасан бөгөөд энэхүү шийдвэр нь коронавирусийн цар тахлын улмаас үүссэн үндэсний хямралыг даван туулахад тусалж, "Өнгөрсний харамсалтай түүхээс урагшилж, ард түмэн эв нэгдэлд хүрэхэд чухал ач холбогдолтой" хэмээн мэдэгджээ.

Тус улсын Дэгү болон Хойд Кёнсан мужийн сонгогчид Пакыг ихээр дэмжиж байсан бөгөөд эдгээр бүс нутаг нь сөрөг хүчний намын тулгуур хэсэг юм.

Энэ удаагийн өршөөлийн арга хэмжээний хүрээнд, мөн Ерөнхий сайд асан Хан Мён Сүгийг цагаатгахаар болжээ. Тэрээр 2015-2017 оны хооронд хээл хахуулийн хэргээр ялаа бүрэн эдэлсэн юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
126.247.170.77

Goe vm vm be hairt e

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.