Дэлхийн таеквондогийн үзүүлэх тоглолтын шигшээ багийнхан "Авьяаслаг Америкчууд" шоунд оролцон алтан баззерийн эзэд боллоо.
22 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван минутын турш таеквондогийн спортын гайхамшгийг үзүүлж үзэгч, шүүгчдийг алмайрууллаа. Тэдэнд дэлхийн татах хүч үйлчлэхгүй байна уу гэлтэй дүүлэн нисч байлаа. Мөн тэд үзүүлбэрээрээ энхтайвнаар зэрэгцэн орших уриалгыг дэвшүүлсэн нь шүүгчдэд ихээхэн таалагдсан байна.
Үзүүлбэрийн даруу тус шоуны хөтлөгч Терри Крьюс өөрийн мэдлийн "Алтан баззер" товчийг ямар ч эргэлзээгүйгээр дарсан байна. Үүний үр дүнд таеквондочид тус шоуны шөвгийн наймд шууд дэвшиж байгаа ба наймдугаар сард үзэгчдийг дахин алмайруулах шоугаа үзүүлэхээр боллоо.