Монголын Таеквондочид олон улсын хамтарсан бэлтгэлд гарлаа
Монголын Таеквондочид олон улсын хамтарсан бэлтгэлд гарлаа

Сурталчилгаа
Монголын Таеквондочид олон улсын хамтарсан бэлтгэлд гарлаа

Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрхийн тэмцээн, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохынхоо өмнө олон улсын хамтарсан бэлтгэлд хамтрагдаж байна. 

Цар тахлын улмаас бүтэн жил гаруй хугацаанд тэмцээн уралдаанд оролцоогүйгээс гадна бэлтгэл сургуулилтаа ч олигтой базааж амжаагүй манай шигшээ багийнхан өнгөрөгч нэгдүгээр сараас 90 хоногийн турш дотооддоо нэгдсэн бэлтгэлд гараад байсан юм. Тэгвэл өчигдрөөс манай тамирчид Кыргыз улсын Бишкек хотноо олон улсын шигшээ багуудын хамтарсан бэлтгэлд хамрагдаж эхэллээ.

Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хур Ин Ён /БНСУ/, дасгалжуулагч Д.Лхагвадорж нарын удирдлага дор найман тамирчин бэлтгэлд хамрагдаж байгаа ба манай тамирчид тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдах олимпын эрхийн тэмцээнд оролцохоос гадна зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод эх орондоо буцаж ирэх хуваарьтай байгаа юм. 

Ташрамд сонирхуулахад энэ жил Монгол улсад таеквондогийн спорт үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монголын таеквондогийн холбооноос ойн хүрээнд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд буйгаа мэдээллээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. тэлмэн

    соёлооо аха амжилт

  2. Livetv

    Livetv.mn D.Lkhagvadorj chine ahlah n shuu de, ygd ingeed bdiin be?

    1. Turuu

      Livetv chine ugaasaa J.Erdenebatiin uls turiinh n reklam shuu de. Setguulchid medegdel muutai

  3. Зочин

    Соёлоо хүүдээ амжилт хүсэе мундаг шүү

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0