Нетан Чен гурав дараалан дэлхийн аварга боллоо

Сурталчилгаа
Нетан Чен гурав дараалан дэлхийн аварга боллоо

Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр болон бүжгийн хосын чөлөөт үзүүлбэрээр өндөрлөлөө. 

 

Манай сайт уламжлал ёсоор энэ удаагийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна өдөр бүр төрөл тус бүр дээр тэргүүлэгчдийн үзүүлбэрийг тоймлон хүргэж байгаа билээ.  

Эмэгтэй богино үзүүлбэр, хосын богино үзүүлбэр төрлөөр хөшгөө нээсэн ба эхний өдрийн үр дүн болон төрөл бүрд тэргүүлсэн үзүүлбэрийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

ДАШТ-ийн хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр, спорт хосын чөлөөт үзүүлбэрийн төрөлд тэргүүлэгчдийн үзүүлбэр болон үр дүнгийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд орос бүсгүйчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөгөөд медаль хүртсэн тамирчдын үзүүлбэрийг ЭНД дарж үзнэ үү.  

Өчигдөр явагдсан эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн төрөлд 2018, 2019 оны дэлхийн аварга АНУ-ын Нетан Чен төгс гүйцэтгэлээр гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Харин эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт тэргүүлж байсан олимп, дэлхийн хошой аварга Японы Ю.Ханью өчигдөр гүйцэтгэлийн алдаа гарган хүрэл медаль хүртлээ. Энэхүү медаль нь түүний дэлхийн аваргаас хүртэж буй долоо дахь медаль нь байлаа. 

Харин мөнгөн медалийг залуучуудын олимпын аварга, Японы залуу тамирчин (17 нас) Ю.Кагияама хүртсэн ба энэхүү медаль түүний дэлхийн аваргаас хүртэж буй анхны медаль нь юм. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0