Олимп, дэлхийн хошой аварга Ю.Ханью тэргүүллээ

Сурталчилгаа
Олимп, дэлхийн хошой аварга Ю.Ханью тэргүүллээ

Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид өрсөлдөөнтэй явагдаж байна. 

п 

Дэлийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэй богино үзүүлбэр, хосын богино үзүүлбэр төрлөөр хөшгөө нээсэн ба эхний өдрийн үр дүн болон төрөл бүрд тэргүүлсэн үзүүлбэрийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Өчигдөр (гуравдугаар сарын 25-ны өдөр) хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр, спорт хосын чөлөөт үзүүлбэрийн төрлөөр үргэлжлэн явагдлаа.

Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрөлд олимпын хошой аварга, дэлхийн хошой алт, гурван мөнгө, хүрэл медальт Японы Юзуру Ханью таамгийн дагуу төгс гүйцэтгэлээр тэргүүллээ. Харин удаах байранд мөн Японы залуу гулгагч (17 нас) Юма Кагияама 100.96 оноогоор орлоо. Гуравдугаар байранд энэ удаагийн ДАШТ-ий гол кандидат болох олимпын хүрэл, дэлхийн хошой аварга АНУ-ын Нетан Чен 98.85 оноогоор орлоо. Тэрээр гүйцэтгэлийн үеэрээ унасан нь оноо алдах үндэс болжээ. 

Өчигдөр мөн хосын чөлөөт үзүүлбэр явагдсан ба ОХУ-ын Анастасиа Мишина, Александр Галлиамов нар түрүүлж алтан медаль энгэртээ зүүлээ. Тэд тэмцээний эхний өдөр хосын богино үзүүлбэрт 75.79 оноогоор гуравдугаарт бичигдэж байсан бол өчигдөр 151.80  оноо авч нийлбэр дүнгээр түрүүлсэн байна. 

Мөнгөн медалийг БНХАУ-ын Суи Венжин, Хан Кон нар хүртсэн бол хүрэл медалийг мөн ОХУ-ын Евгениа Тарасова, Владимир Морозов нар хүртлээ.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0