Төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй ч ОХУ-ын тамирчид илүүрхэж чадлаа

Сурталчилгаа
Төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй ч ОХУ-ын тамирчид илүүрхэж чадлаа

110 дахь удаагийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор хөшгөө нээлээ.

 

Уран гулгалтаар дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын баг тамирчид спортын арбитрын шүүхээс гарсан шийдвэрийн дагуу өөрийн улсын нэр, туг, сүлд дууллыг ашиглахыг хориглосны дагуу "ОХУ-ын уран гулгалтын холбоо" гэсэн нэрийн дор оролцож байгаа юм. Өчигдөр эмэгтэй богино үзүүлбэр болон хосын богино үзүүлбэрт ОХУ-ын баг тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Медаль гардуулах ёслолын үеэр дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ОХУ-ын төрийн дууллын оронд П.И.Чайковскийн төгөлдөр хуурын №1 концерт эгшиглэх юм. 

Эхний өдрийн үр дүн /2021.3.24/

Эмэгтэй богино үзүүлбэрт:

  • Алтан медаль: Анна Щербакова (Орос)
  • Мөнгөн медаль: Рика Кихира (Япон)
  • Хүрэл медаль: Элизавета Туктамишева (Орос)

Хосын богино үзүүлбэр:

  • Алтан медаль: Александра Бойкова, Дмитри Козловски (Орос)
  • Мөнгөн медаль: Суи Венжин, Хан Кон (Хятад)
  • Хүрэл медаль: Анастасия Мишина, Александр Галлиамов (Орос)

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр, спорт хосын чөлөөт үзүүлбэрийн төрлөөр үргэлжлэн явагдана. 

Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдрийн хуваарь: /Улаанбаатарын цагаар/

18:40 Богино үзүүлбэр /эрэгтэй/

23:10 Чөлөө үзүүлбэр /хос/  

Манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0