Орос бүсгүйчүүд медалийн тавцанг бүрэн эзэгнэв

Сурталчилгаа
Орос бүсгүйчүүд медалийн тавцанг бүрэн эзэгнэв

Швед улсын нийслэл Стокхолм хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 

 

Гурав дахь хоног дээрээ үргэлжлэн явагдаж буй ДАШТ-ийг манай сайт шууд дамжуулан үзүүлэхээс гадна өдөр бүр төрөл тус бүр дээр тэргүүлэгчдийн үзүүлбэрийг тоймлон хүргэж байгаа билээ.  

Эмэгтэй богино үзүүлбэр, хосын богино үзүүлбэр төрлөөр хөшгөө нээсэн ба эхний өдрийн үр дүн болон төрөл бүрд тэргүүлсэн үзүүлбэрийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

ДАШТ-ийн хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр, спорт хосын чөлөөт үзүүлбэрийн төрөлд тэргүүлэгчдийн үзүүлбэр болон үр дүнгийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Өчигдөр буюу тэмцээний гурав дахь өдөр Ритм бүжиг /хос/, эмэгтэй чөлөөт үзүүлбэр явагдсан ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түүхэнд анх удаа нэг улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртлээ. Өөрөөр хэлбэл ОХУ-ын Анна Щербакова алт, Элизавета Туктамишева мөнгө, Александра Трусова хүрэл медаль тус тус хүртсэн юм. Спортын арбитрын шүүхээс гарсан шийдвэрийн дагуу өөрийн улсын нэр, туг, сүлд дууллыг ашиглахыг хориглосны дагуу "ОХУ-ын уран гулгалтын холбоо" гэсэн нэрийн дор оролцож байгаа тул шагнал гардуулах ёслолын үеэр ОХУ-ын төрийн дууллын оронд П.И.Чайковскийн төгөлдөр хуурын №1 концерт эгшиглэлээ.

Нийлбэр дүнгээр 220.46 оноо авч мөнгөн медаль хүртсэн Элизавета Туктамишевагийн үзүүлбэр.  

217.20 оноогоор хүрэл медаль хүртсэн Александра Трусовагийн үзүүлбэр. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0