СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-17

LIVE: Дархан-Уул аймгийн батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын 62 иргэнийг илрүүлсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ЭМЯ-ны 11:00 цагийн ээлжит мэдээллийн дараа 17:00 цагийн үед батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ. Дархан-Уул аймагт нэг иргэний түргэвчилсэн тест эерэг гарсан.

Дарханы салбар лабораторид сорьцыг шинжлэхэд коронавирус батлагдлаа. .

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлсэн. Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн хариу арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриалсан.

Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 62 хүнийг илрүүлэн тандалт судалгаа хийж байна. Улаанбаатар хотын 10 тохиолдлын дам хавьтал болох 6700 гаруй хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Сайн дураар шинжилгээ өгөх иргэдийн хувьд яарч сандрахгүй байхыг зөвлөж байна. Оношлуур хангалттай байгаа тул дараалал үүсгэлгүй шинжилгээнд хамрагдаж болно. Түүнчлэн 0-10 настай хүүхдүүдийн дунд салхинцэцэг өвчин гарч байгаа тул эцэг, эхчүүд анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.

Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоож ойрын хавьтлын 200 хүнд шинжилгээ хийгээд байна. Энэ долоо хоногт багтаан аймгийн төвийн 25 мянга гаруй хүн болон Алтанбулаг сумын бүх иргэнийг шинжилгээнд хамруулах юм. . Улаанбаатар хотод замын хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр халдвар тархах эрсдэл үүсч байгаа учир иргэдийг аль болох гэртээ байхыг санууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.