Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч байна.
“Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм.
2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дээрх 18 төв болон сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээ хийж эхэлсэн 38 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 3,300 иргэн хамрагджээ.
"Нийслэлийн хэмжээнд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Энэ шинжилгээнд өчигдөр 1,639 хүн хандсан бөгөөд бүгд сөрөг гарсан" хэмээн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр/2020.11.17/ мэдээлсэн юм.
Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.
Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд харьяа дүүргийн шинжилгээний төвд сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.